Тэмцээнийг Олон улсын бөхийн холбоо болон Олон улсын бөхийн хүрээлэнгээс санаачлан зохион байгуулсан бол Хасар соёл зууч компани хариуцан зохион байгуулсан байна.

Улаан театрт болсон уг тэмцээнд 8 бөх зодогложээ. Тэмцээний нэгдүгээр хэсэгт Улаанхадын уугуул Мөнхдүүрэн бусад 7 бөхтэй дараалан барилдаж 7-гийн даваагаар уг тэмцээний тэргүүнд тодорчээ. Дараа нь мөн Улаанхадаас ирсэн Дэгжрэх сумо бөх “Шин Фэн”-тэй барилдав. Дэгжрэх “Японы сумо бөхтэй тулах анхны хүн”-ий нэрийн өмнөөс оролцсон ба эцэст нь 2:0 харьцаагаар хожигджээ.

Мөн тэмцээнээр монгол үндэстний одон Хүслэн аялгуу дуутайгаа хүрэлцэн ирж үзэгч олноо баясгасан ба бөхчүүдэд хүч нэмжээ. Гурав дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа "Sing!China" шоуны Хөххот дахь тэмцээний тэргүүнээр тодорсон Намираа Буриад ардын сайхан дуутайгаа ирсэн байна. Мөн олон улсын хүүхдийн хувцас загварын уралдаанд тэргүүн байр авсан "Уснаа амил" брэнд тайзнаа үзүүлбэр үзүүлж үзэгч олныг баясгав.
Энэ нь нэг удаагийн соёлын солилцоо болж байгаа юм гэж арга хэмжээг зохион байгуулагч талаас танилцууллаа.



