solongonews
Зүүн Хойд Азийн аялал жуулчлалын 7 форум болж байна
2018-08-04 21:09
“Их Түмэн санаачилга”-ын зүүн хойд Азийн аялал жуулчлалын Ⅶ форум 08-р сарын 03-нд Гирин мужийн Хүн Чүнь хотод боллоо.

“Их Түмэн санаачилга”-ын талууд Зүүн Хойд Азид олон газар аялах хамтын цогц байгуулахаар ажил хэрэгчээр санал солилцсон байна.

“Их Түмэн санаачилга”-ыг НҮБ-ын Хөгжлийн программын газар үүсгэн байгуулж дэмжсэн Зүүн Хойд Азийн орон нутгийн Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны байгууллага болно. Гишүүн орнууд тэрчлэн орон нутгийн захиргааны бодлогын яриа хэлцлийг өргөтгөж, эдийн засаг худалдаа тэрчлэн хил дамнасан хамтын ажиллагаанд тус үзүүлэх зорилготой. БНХАУ, БНСУ, Монгол Улс, ОХУ зэрэг нь бүгд уг байгууллагын гишүүн орон юм.

Уг форум “Бүс ба зам”-тай уялдан Зүүн Хойд Азийн олон газар аялах хамтын цогц байгуулах уриан дор “Их Түмэн санаачилга”-ын гишүүн орнуудын аялал жуулчлалын салбарын албаны хүн, холбогдох олон улсын аялал жуулчлалын байгууллагын эрдэмтэд тэрчлэн Зүүн Хойд Азийн олон орны холбогдох судалгааны байгууллага зэрэг 300 гаруй хүн хуралд оролцжээ. 

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл