Хятадын Төрийн зөвлөлийн гишүүн бөгөөд Гадаад хэргийн сайд Ван И энэ сарын 21-ий өдөр Германы Гадаад хэргийн сайд Маастай видео уулзалт хийсэн байна.
Ван И хэлэхдээ, Хятад Германы харилцаа өнгөрсөн жилээс нааш ерөнхийдөө тогтвортой хэвээр байна. Бүх талын стратегийн түншийн хувьд Хятад, Герман нь харилцан хүндэтгэх чухал зарчим, үнэ цэнэтэй туршлагыг чанд баримталж, яриа хэлэлцээ, хамтын ажиллагааны үндсэн зүйлийг эрчимжүүлэн, гадаадад нээлттэй байдал, хамтын ажиллагаа, харилцан ашигтай, хамтдаа хожих байх эрчимтэй дохиог гаргаж байх ёстой. Хоёр тал хамтран "салгах" эсрэг урсгал гэгчийг эсэргүүцэж, олон талт үзлийн хамгаалагч болж, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулах ёстой гэв.
Маас хэлэхдээ, Герман улс Хятадтай харилцах харилцааг машид хүндэтгэн үзэж, хоёр талын харилцан яриа хэлцлийг өргөжүүлэн, ажил хэрэгч хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн асуудал, сорилтод хамтран хариу өгөхөд бэлэн байна гэжээ.
