Нью-Йоркийн хөрөнгийн бирж энэ сарын 04-ний өдөр мэдэгдэл хийж, Хяналт удирдлагын байгууллагуудтай зөвшилцсөний дүнд Хятадын харилцаа холбооны гурван компанийг хувьцааны захаас гарахыг дахин шаардахгүй байх болно гэж мэдэгдлээ. Хэдхэн хоногийн дотор чухам яагаад ийнхүү 180 градусын эргэлт гаргав?
- Энэ бол АНУ-д урьд өмнө байгаагүй сонин хачин үйл явдал байлаа гэж Жеффери компаний харилцаа холбооны салбар судлалын ахлах менежер Эдисон Ли тэмдэглээн хэллээ.
Нью-Йоркийн хөрөнгийн биржийн 2020 оны 12-р сарын 31-нд гаргасан мэдэгдлийн дагуу хамгийн оройдоо тухайн орон нутгийн цагаар 2021 оны 01-р сарын 11-ний өглөөний 04:00 цаг хүртэл Хятадын China Mobile, China Telecom, China Unicom-ийн гүйлгээг зогсоож, АНУ-ын засгийн газраас өнгөрсөн оны 11-р сард нийтэлсэн захирамжийг мөрдөн биелүүлэх болно гэж байсан юм.
Үнэндээ энэхүү захиргааны захирамж нь удалгүй бүрэн эрхийн хугацаа нь дуусах Америкийн засгийн газар эрх тушаалаасаа салж ядан, эдийн засаг, худалдааны асуудлыг үргэлжлэн улс төржүүлэхийг оролдсон үйлдэл. Харин Нью-Йоркийн хөрөнгийн бирж нь тэд Хятад улсад дарамт шахалт үзүүлэх “багаж” байсан юм.
Одоо Нью-Йоркийн хөрөнгийн бирж өмнөх шийдвэрээ цуцалж байгаа нь цаанаа олон хүчин зүйлийг авч судалсны үр дүн юм. Гэвч нэг зүйл тодорхой: Тэр даруй хэрэв анхны шийдвэрээ хэрэгжүүлсэн бол Нью-Йоркийн хөрөнгийн бирж, тэрчлэн АНУ-ын ашиг сонирхол асар их хохиролд өртөх нь лавтай.
Юуны өмнө Хятадын харилцаа холбооны гурван том компани Америкийн хөрөнгийн биржийн өдрийн дундаж үнэ (ADR)-ийн дагуу Нью-Йоркийн хөрөнгийн биржтэй 20 гаруй жил үйл ажиллагаа явуулж ирсэн. Тус орны үнэт цаасны зах зээлийн дүрэм журам, хяналт удирдлагын шаардлагыг даган биелүүлж ирсэн. Хэрэв Нью-Йоркийн хөрөнгийн бирж улс төрийн зорилго бүхий захирамжийг мөрдөж, хууль ёсонд нийцсэн компаниудад хатуу арга хэмжээ авбал энэ нь зах зээлийн хэвийн журам, дүрэм тогтолцоог ноцтой зөрчиж, дэлхийн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хохироох төдийгүй, цаашлаад дэлхийн олон орны аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагчдын итгэлийг алдах болно.
Дээр нь Хятадын гурван компани зах зээлээс гарсан тохиолдолд амсах хохирол хязгаартай юм. Хятадын Үнэт цаасны хяналт удирдлагын үндэсний хорооноос өмнө нь мэдээлж байснаар гурван компаний ADR-ийн нийт хэмжээ тийм ч их биш. Улмаар зах зээлийн үнэлгээгээр 20 тэрбум юаньд хүрэхгүй байж, гурван компаний нийт хөрөнгийн дөнгөж 2.2 хувьтай л тэнцэх юм байна. Үүнд China Telecom ердөө 800 сая орчим юань, China Unicom компани зөвхөн 1.2 тэрбум орчим юаний өртөг бүхий ADR эзэмшдэг юм байна. Дойче банкны Ази, Номхон далайн цахилгаан холбооны салбар судалгааны албаны хариуцлагатай албаны хүн Питер Милликен:
- Хятадын эдгээр компаниуд бүгд бэлэн мөнгөний гүйлгээг хийдэг тул АНУ буюу бусад аль ч орноос хөрөнгө оруулалт шаардахгүй. Тиймээс хөрөнгийн биржээс гарсан ч өөрийнх нь хөгжил, зах зээлийн үйл ажиллагаанд нэг их шууд нөлөө үзүүлэхгүй юм хэлсэн байна.
Хамгийн чухал нь дүрэм журмыг хүндэтгэх бол АНУ олон улсын банк санхүүгийн төв байхын үндэс суурь нь болох юм. Хятадын Гадаад харилцааны яамны хэвлэлийн төлөөлөгч:
- Америкийн “Олон улсын банк санхүүгийн төв”-ийн байр суурь нь тус орны холбогдох дүрэм тогтоол, тогтвортой хүчин зүйлд олон улсын аж ахуйн нэгж болон хөрөнгө оруулагчид хэр зэрэг итгэл хүлээлгэхээс шалтгаална. Америк өөрийн орных нь хөрөнгийн биржид үйл ажиллагаа явуулж буй гадаадын компаниудад ямар ч үндэслэлгүйгээр дарамт шахалт үзүүлэх нь тус орны хөрөнгийн зах зээлд итгэх дэлхий нийтийн итгэлийг ноцтой алдагдуулах нь дамжиггүй юм гэж хэллээ.
