solongonews
Хурдны замаар үнэгүй зорчино
2019-01-25 20:41
Цагаан сарын баярын үеэр хурдны замаар үнэ төлбөргүй зорчих боломжтой боллоо.

Цагаан сарын баяраар Өвөр Монголын хурдны замаар долоогоос доош суудалтай автомашиныг ирэх сарын 04-нөөс 10-ны өдрийн 00:00 цаг хүртэлх хугацаанд үнэ төлбөргүй зорчуулах болсныг Өвөр Монголын хурдны замын компаниас мэдэгдэв.

Тус хугацаанд хурдны зам дахь төлбөр хураах гарцаар бага оврын автомашины тусгай гарцыг гаргасан байна.

Тус компанийн ажилтан ярихдаа: - Ирэх сарын 02, 03-ны өдрүүдэд бүтэн өдрийн турш, 04-ний өдрийн 08:00-00:00 цагийн хооронд болон энэ сарын 09, 10-ны өдрүүдэд хурдны замаар зорчих автомашины оргил үе таардаг гэлээ. Үүний зэрэгцээ Бугат-Маомин чиглэлийн хурдны замын Бугат-Дүншэн хүрэх хэсгийн замыг өргөтгөх ажил хийж байгаа тул Дүншэний баруун дахь хураамжийн станцын гарцыг түр хаасан байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл