solongonews
Хүүхэд гаргасан ч өөртөө үргэлж анхаарал тавиарай
2015-12-28 18:21
Эмэгтэйчүүд бид төрж амаржсаны дараа хэсэгтээ л өөртөө анхаарал тавих нь ховорддог. Заримдаа эр, эмээ ч мэдэхээ байтлаа цаг завгүй, бүхий л анхаарал халамжаа бяцхан үрдээ зориулдаг. Энэ хооронд бидний гоо үзэсгэлэн, эрүүл мэнд, хүсэл сонирхол цөм завсарлага авдаг гэхэд болно.
 
 Олон ч ээж хэлнэ дээ, хөхүүл байх үед хэтэрхий их идсэнээс болоод огцом таргалсан, үс унасан, үргэлж сэтгэлээр унах болсон, нөхөртөө гомдоллож байнга л ам зөрөх болсон, өөрийгөө хэн байсныг мартсан гээд л. Ажлын карьер ч нэг хэсэгтээ л бөхөх энэ хооронд эмэгтэйчүүд бид л өөрийгөө анхаарахгүй бол өөр хэн ч хайхрахгүй. 
 
“Хөөрхий амьтан, энэ хүүхэд гаргасан юм, завгүй юм” гэж таныг харсан хэн ч тэгж бодохгүй. Та л өөртөө анхиатай, арчаатай байхгүй бол бусад хүмүүс огт өөрөөр л харна. Ингэлээ гээд одод шиг долоохон хоногийн дотор буцаж хэвийн жиндээ орж, өдөр шөнөгүй хоолны дэглэм барь гэж хэлээд байгаа хэрэг биш юм. 
 
Ядаж л өөртөө тохирсон хувцаслалт сонгочихдог, өдөртөө ядаж 8 стакан ус уучихдаг, үсээ ямар байгааг толинд ганц удаа ч гэсэн харчихдаг, хүүхдээ унтаж байх хойгуур өөрийнхөө дуртай хоббигоо үргэлжлүүлэх хэдхэн минутыг өөртөө хайрла. Үүнийг л хэлээд байгаа юм. Та хүүхэд гаргаад таргалсан ч гэсэн тохирсон хувцсаа өмсчихсөн явж байхад хэний ч нүдэнд донжтой хэвээрээ л бууна. Харин 8 стакан ус таны илүүдэл жинг хөөх хөдөлгүүрийг ажиллуулах юм. Ингэснээр заавал хоолны дэглэм барих шаардлагагүй, аажимдаа л ус таныг хэвийн жинд тань аваачих болно. Толинд хараад өөрийнхөө үс, гадаад төрхийг хэчнээн үзэсгэлэнтэйг нэг анзаараарай. Амаржсан ээжийн царай хэчнээн сайхан толигор өнгөлөг байдаг билээ. 
 
Монголхатагтай 
 
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл