solongonews
Хаалга улам нээлттэй болж харилцан ашигтай хамтын ажиллагаа улам гүнзгийрсээр байна
2020-11-30 16:44
Хаалга улам нээлттэй болж харилцан ашигтай хамтын ажиллагаа улам гүнзгийрсээр байна.

Хятад улсын хөгжил дэлхий нийтээс салж чадахгүй, дэлхийн нийтийн хөгжил цэцэглэлтэд Хятад улс мөн хэрэгтэй байдаг.

"XIII дахь таван жилийн төлөвлөгөө"-ний хугацаанд, нарийн төвөгтэй олон улсын нөхцөл байдалд Хятад улс харилцан ашигтай, хамтаар ялах, нээлттэй стратегийг тууштай хэрэгжүүлж, улсын дотоодын болон олон улсын зах зээлийг идэвхтэй ашиглаж, нэн өргөн цар хүрээтэй, нэн өндөр түвшний нээлтийг түлхүү ахиулснаар дэлхийн эдийн засгийн өргөн далайд салхи, давлагааг даван туулж сайн үр дүнд хүрч чадсан байна.

Бүх талын өргөн цар хүрээтэй нээлтийг хэрэгжүүлж байна

9-р сард, 2020 оны Хятадын олон улсын үйлчилгээний үзэсгэлэн яармаг амжилттай зохион байгуулагджээ;

10-р сард Гуан Жөүгийн 128-р үзэсгэлэн худалдаа цахимаар зохион байгуулагджээ;

11-р сард Хятадын олон улсын импортын гурав дахь экспо төлөвлөгөө ёсоор болж байна …

"COVID-19"-ийн халдвар дэлхийн хэмжээнд тархаж байгаа байдалд Хятад улс бэрхшээлийг даван туулж, нээлттэй байдлын шинэ түвшинг үүдэж, дэлхийн эдийн засгийн хурдацтай сэргэлтэд хүчин нэмэр үзүүлсэн байна.

Шинэчлэл болон нээлтийг хэзээд зогсоохгүй. Сүүлийн таван жилд, Хятад улс бүх хэлбэрийн, олон түвшний, өргөн цар хүрээтэй нээлтийн шинэ хэв загварыг буй болгохыг санаачилж ирсэн. Нээлттэй байдал нь өнөө үеийн Хятадын онцлог шинж тэмдэг болсон байна.

Олон арга хэмжээг нэгэн зэрэг авч нээлтийн үйл явц улам гүнзгийрсээр байна——

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийг нийтэлсэн, чөлөөт худалдааны туршилтын бүсийг өргөтгөсөн, "Хай Нань чөлөөт худалдааны боомт байгуулах ерөнхий төлөвлөгөө" гаргасан, импортын сэдэвтэй улсын хэмжээний хоёр үзэсгэлэнг зохион байгуулсан, "тогтвортой" санхүүгийн зах зээлийг нээсэн, боомтын гаалийг олон удаа бууруулсан …зэрэг цуврал томоохон арга хэмжээнүүд нь Хятад улс цаашид нээлттэй бодлогыг хэрэгжүүлэх эр зориг, тууштай байдлыг харуулж байгаа бөгөөд Хятад улс боломжоо дэлхий нийттэй хуваалцах чин сэтгэлтэйг харуулж байгаа юм.

Дэлхийн банкны "2020 оны дэлхийн бизнесийн орчны тайлан"-д дурдсанаар, Хятадын дэлхийн бизнесийн орчны зэрэглэл 2017 онд 78-р байр эзэлж байсан бол 2019 онд 31-р байрт оржээ.

Гадаадын компаниуд Хятадад байрлуулах үйл ажиллагаагаа хурдасгаж байна

Тесла Хятадад үйлдвэр барихаар ирсэн, BASF, BMW, Volkswagen Group зэрэг олон арвин компаниуд Хятадад хөрөнгө оруулалтаа өргөжүүлсээр байна. Хятадын хөгжлийн хэтийн төлөвийг өөдрөгөөр харж, гадаадын бизнес эрхлэгчид "итгэлийн санал" өглөө. Анхны гадаадын өмчит үнэт цаасны компани байгуулагдсан, анхны гадаадын хөрөнгө оруулалттай гадаадын өмчит олон нийтийн сан байгуулагдсан... Хятад улс үүд хаалгаа улам өргөтгөснөөр, "анхны" төрөл зүйл тасралтгүй Хятадад буй болж байна.

Хятад дахь Европын Холбооны Худалдааны Нийгэмлэгээс 6-р сард гаргасан судалгааны тайлангаас харахад судалгаанд оролцогчдын 60 гаруй хувь нь Хятад улс хөрөнгө оруулалтын гол гурван газрын сонголтын нэг болж байна гэж үзэж байна. Хятад дахь Америкийн Худалдааны Нийгэмлэгээс явуулсан судалгаагаар Америкийн ихэнх компаниуд Хятадын зах зээлийн эрэлт, ашиг нь илүү тогтвортой бөгөөд Хятадын зах зээлээс гарах бодолгүй гэж үзэж байна.

Бүх талуудтай хамтран ажиллаж, ялалт байгуулж, ашиг тусаа хуваалцаж байна

9-р сарын 30-нд Юнань мужийн Менгла-Менгман боомтын хурдны зам албан ёсоор нэвтэрчээ. Зам нэвтэрсний дараа тус хурдны зам нь Лаосын үндэсний хурдны зам 17-той холбогдож, Лаос улсын хуурайгаар олон улстай нэвтрэх мөрөөдлийг биелүүлэхэд хүчин дэмжлэг үзүүлсэн байна.

Сүүлийн таван жилийн хугацаанд Хятад улс “бүс ба зам”-ын бүтээн байгуулалтыг эрчимтэй хэрэгжүүлж, нээлтийн шинэ загварыг идэвхтэй байгуулж, харилцан ашигтай хамтдаа хөгжихийн төлөө бүх талуудтай хамтран ажиллаж ирсэн байна.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээс харахад Хятад улс 138 орон, олон улсын 30 байгууллагатай “бүс ба зам”-ыг хамтарсан байгуулах хамтын ажиллагааны 200 баримт бичигт гарын үсэг зурж, 2000 гаруй хамтын ажиллагааны төслийг хамтран хэрэгжүүлсэн байна; Хятад улс болон “бүс ба зам”-ын дагуух улсуудын хоорондох худалдааны нийт хуримтлагдсан худалдааны хэмжээ 7.8 их наяд доллароос давж, Хятад улсаас “бүс ба зам” дагуу улс орнуудад шууд хөрөнгө оруулсан хэмжээ 110 тэрбум доллароос давсан байна.

Хятад улстай "бүс ба зам" -ыг хамтран бүтээн байгуулахаар дамжиж Шри Ланка 71 жилийн хугацаанд шинэ төмөр зам бариагүй түүхээ шинэчлэн бичжээ, Хорватын далайн гүүр барих гэсэн мөрөөдөл бодит болж, далайд гарцгүй Казахстан улс гарцтай болжээ ...Өнгөрсөн таван жилийн хугацаанд “бүс ба зам” нь алсын хараанаас бодит байдал руу шилжиж, дэлхийн хамгийн том олон улсын хамтын ажиллагааны тавцан болжээ.

Энэ оны эхний зургаан сарын байдлаар Хятад-Европ чиглэлийн хурдны галт тэрэгний импорт, экспортын бараа бүтээгдэхүүний хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 30.9% -иар нэмэгдэж, олон улсын нийлүүлэлтийн сүлжээг тогтворжуулагч “ган тэмээ” болжээ; Эхний найман сард Хятадын компаниудын “бүс ба зам” дагуух улс орнуудад хийсэн санхүүгийн бус шууд хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 31.5% -иар өссөн байна; Цар тахлын үеэр "бүс ба зам"-ын дэд бүтцийн төслүүд мөн амжилттай хэрэгжсэн байна.

Италийн Лорензо Медичийн олон улсын харилцааны хүрээлэнгийн шинжээч Паленти хэлэхдээ, хүртээмжтэй хөгжил, шинжлэх ухааны инноваци болон нийгмийн хөгжлийн ногдол ашгийг хуваалцах нь"бүс ба зам"санаачилгыг үнэхээр олон улсын зөвшилцөлд хүргэж байна гэжээ.

Цар тахал тулгарсан байдалд, Хятад улс "бүс ба зам"-ыг цар тахлын эсрэг хариу арга хэмжээ авах хамтын ажиллагааны зам, хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сахин хамгаалах эрүүл зам, эдийн засаг, нийгмийн сэргэлтийг дэмжсэн сэргээн босгох зам болгохоор талуудтай хамтран ажилласан байна.

Нээлттэй дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг түлхүү ахиулж байна

Камбож улстай албан ёсоор чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулсан; Европын талтай "Хятад, Европын газарзүйн заалтуудын хэлэлцээр"-т гарын үсэг зурж, Хятад, Европын хөрөнгө оруулалтын гэрээний хэлэлцээрийг түргэтгэсэн; Бүс нутгийн эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт гарын үсэг зурахыг түлхүү ахиулсан… зэргээс цар тахал нь Хятад улсын дэлхий нийттэй гар холбон хамтран ажиллаж, харилцан ашигтай ялалтад хүрэх гэсэн итгэл зориг, үйл ажиллагааг зогсоож чадахгүй гэдгийг олж харж болно.

Дэлхийн эдийн засгийн засаглалд идэвхтэй оролцож, дэлхийн нээлттэй эдийн засгийн бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулж байна. Хятад улс сүүлийн таван жилийн хугацаанд энэхүү чиглэлээр тууштай ажиллаж ирсэн бөгөөд дэлхий ертөнц Хятад улсын хариуцлагатай том гүрний үүрэг хариуцлагаа сайн биелүүлж байгааг олж харсан байна.

Их 20-ийн удирдагчдын Хан Жөүгийн дээд хэмжээний уулзалтад шинэлэг, нээлттэй, харилцан уялдаатай, хүртээмжтэй дэлхийн эдийн засгийн бүтээн байгуулалтыг сурталчилсан; Дэлхийн эдийн засгийн форумын 2017 оны ээлжит хуралдаан дээр дэлхийн эдийн засгийн их тэнгисийг тусгаарлагдсан жижиг нуур эсвэл гол руу татан оруулах боломжгүй бөгөөд энэ нь түүхэн чиг хандлагад нийцэхгүй байгааг онцолсон; НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 73 дугаар чуулганы үеэр нэг талт байдал, протекционизмын үзэгдлийг эсэргүүцэж, дэлхийн аж үйлдвэрийн гинжин хэлхээний тогтвортой байдал, жигд урсгалыг хамгаалахыг онцолсон ...Сүүлийн таван жилийн хугацаанд Хятад улс дэлхийн эдийн засгийн засаглалын асуудлын эргэн тойронд анхаарлаа чанга хандуулж, асуудлыг шийдвэрлэх эрчимтэй арга бодлого гаргаж, санал зөвлөмжөө тодорхой дурдаж байгаа юм.

Хятад улс албан ёсоор Олон улсын валютын сангийн гурав дахь том хувьцаа эзэмшигч болж, шинээр гарч ирж буй эдийн засаг, хөгжиж буй орнуудын төлөөлөх байр суурь, дуу хоолойг сайжруулахын тулд шаргуу ажиллаж байх; Хятад улсын санаачилсан Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банкны гишүүдийн тоо 103 болж, 24 гишүүнд нийт 20 орчим тэрбум ам.долларын дэд бүтцийн төслийн хөрөнгө оруулсан байна; Хятад, Африкийн "Арван том хамтын ажиллагааны төлөвлөгөө" -г хэрэгжүүлэхээс эхлээд Хятад, Африкийн "Найман томоохон арга хэмжээ" хэрэгжүүлэх хүртэл ...Таван жилийн хугацаанд Хятад улс боломж, нөхцөлийг бүрдүүлж, хүртээмжтэй хөгжлийг идэвхтэй дэмжсэнээр хөгжиж буй орнууд болон буурай хөгжилтэй орнууд цаашид "мартагдсан булан"-д байхаа больжээ.

Өнөөгийн дэлхий ертөнц зуун жилд байгаагүй их өөрчлөлтүүдтэй нүүрлэж байгаа юм. Шинэ гарааны цэг дээр зогсож байгаа Хятад улс нэн нээлттэй, хурдтай хандлагаар хөгжлийн боломжоо дэлхий нийттэй хуваалцаж, хүн төрөлхтний хамтын ирээдүйг бүтээн байгуулахаар мэрийн урагшилна.

 

Зохиогч: Жэн Минда, Чэн Шинь
Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Синьхуа агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл