solongonews
G20-ийн сангийн сайд, Төв банкны дарга нар хүнсний аюулгүй байдал, инфляцийн асуудлаар хамтран ажиллахыг уриалж байна
2022-07-17 16:50
G20-ийн сангийн сайд, Төв банкны дарга нар хүнсний аюулгүй байдал, инфляцийн асуудлаар хамтран ажиллахыг уриалж байна

G20-ийн бүлгийн Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нарын хурал 07-р сарын 16-ны өдөр Индонезийн Бали аралд өндөрлөж, хүнсний аюулгүй байдал, инфляцийн эсрэг хамтран ажиллах зэрэг асуудлаар нийтлэг ойлголтод хүрсэн байна.

Уулзалтын дараа хийсэн хэвлэлийн бага хурал дээр Индонезийн Сангийн сайд Шри Мульяни Индравати хэлэхдээ, гишүүд хүнсний аюулгүй байдлыг дэмжих, тахал өвчнөөс урьдчилан сэргийлэх, хариу арга хэмжээ авах санхүүжилтийн механизмыг бий болгоход дэмжлэг үзүүлэх, дэлхийн татварын хэлэлцээрийг байгуулах, цэвэр эрчим хүч рүү шилжих, уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх ажлыг санхүүжүүлэх зэрэг олон чиглэлээр санал нэгдсэн юм гэжээ.

Шри Мульяни Индравати:

-Дэлхий одоогоор олон сорилттой тулгарч байгаа тул талууд үл итгэлцлийн асуудлыг даван туулах хэрэгтэй байна. Хүнсний аюулгүй байдал, эрчим хүч, уур амьсгалын өөрчлөлт, COVID-19 зэрэг асуудлууд харилцан уялдаатай бөгөөд дэлхий дахинд илүү их хамтын ажиллагаа хэрэгтэй байж, дэлхий дахины сорилтыг аль ч улс дангаараа шийдэж чадахгүй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, оролцогчид одоогоор дэлхий нийтээр анхаарал хандуулж, бодлогын хариу арга хэмжээ авах шаардлагатай хүнсний аюулгүй байдлын асуудалтай тулгарч байна гэдэгтэй санал нэг байна. Үйлдвэрлэгч орноос хэрэглэгч улс руу хүнсний бүтээгдэхүүний жигд урсгалыг дэмжихийн тулд дэлхийн улс орнууд худалдааны ивээх үзлийг арилгах ёстой гэжээ.

Индонезийн банкны ерөнхийлөгч Перри Варжиё хэлэхдээ, "G20" инфляци болон өсөлтийг удаашруулахын тулд макро эдийн засгийн илүү нарийн бодлого хэрэгжүүлэхээ амласан гэжээ.

Индонез улс энэ жил “G20”-ийг даргалж байна. “G20”-ийн Сангийн сайд нар болон Төв банкны ерөнхийлөгч нарын хурал 07-р сарын 15-ны өдөр нээгдэж, онлайн болон офлайн байдлаар зохион байгуулагдлаа.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/n1/2022/0717/c1002-32477218.html
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл