solongonews
Alipay Америкийн 7000 эмийн санд үйлчилнэ
2019-02-16 21:56
Alipay Америкийн 7000 эмийн санд үйлчилнэ

        2019 оны дөрөвдүгээр сараас Хятадын Alipay Америкийн хамгийн том эмийн компани Валгрийсын 7000 эмийн санд үйлчлэх гэж байна.

Alipay-гийн умард Америк дахь ерөнхий захирал Ван Юйлей хамтын ажиллагааны төлөвлөгөөгөө зарласны дараа хэлэхдээ:

- Хамтын ажиллагааны нийтлэг ойлголтод хүрсэнд их баяртай байна. Энэ нь АНУ дахь Хятадын хэрэглэгчдийг улам хялбар нөхцөлөөр хангана. "Хоёр тал Америкт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх нь стратегийн арга хэмжээ юм. Валгрийс бол Америкийн хамгийн том эмийн компани, 1901 оноос хойш Америкийн бүх нутагт үйлчилж ихээхэн нэр хүндтэй болсон. Одоо Alipay дэлхийн 40 гаруй улс орон бүс нутгийн бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоож, гадаадад буй Хятадын хэрэглэгчдийг төлбөр тооцооны хамгийн хялбар хэлбэрээр хангахыг зорьж байна" гэсэн байна.

Валгрийс компаний үйл ажиллагааны ерөнхийлөгч Ричард Ашворт компаний албан мэдээнд энэхүү хамтын ажиллагааг сайшааж буйгаа илэрхийлээд: Хамтын ажиллагаагаар дамжуулж Хятадын хэрэглэгчид худалдааны шинэ арга хэлбэрээр үйлчилнэ гэж хэллээ.

 

Найруулагч: .
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл