Дэлхийн эрүүл мэндийг дэмжих IX хурал энэ сарын 21-ны өдөр Шанхай хотноо нээлтээ хийж, 126 улс орон бүс нутаг, олон улсын 19 байгууллагын 1180 төлөөлөгчид уг хуралд оролцов. Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян нээлтийн ёслол дээр үг хэлэв. Тэрээр, өдгөө Хятадын иргэдийн эрүүл мэндийн ерөнхий үзүүлэлт дунд өндөр орлоготой улс орны дундаж төвшнөөс өндөр байна. Ирээдүйд Хятад улс эрүүл мэнд эм эмчилгээний анхан шатны салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлж, хүнд өвчнөөс болж амьдрал нь ядуурах явдлыг зохицуулан, хот хөдөө, бүс нутаг, эрүүл мэндийн үндсэн үйлчилгээний зөрүүг аажмаар багасгана" гэв.
Дэлхийн эрүүл мэндийг дэмжих IX хурал энэ сарын 21-24-ний өдрүүдэд Шанхай хотноо "Тогтвортой хөгжлийн явцад эрүүл мэндийг дэмжье: Хүн бүр эрүүл байж, аливаа бүхэн эрүүл байна" уриан дор зохиогджээ.
Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ "Бид тэрбум 300 сая хүн амыг хамарсан үндсэн эмчилгээний даатгалын сүлжээг буй болгож, хүн бүрд эмчлүүлэх боломж хууль эрх зүйн баталгаагаар хангасан. Өдгөө Хятадын хүн амын дундаж наслалт 76.3-д хүрч, жирэмсэн эмэгтэйчүүдийн нас баралтын хэмжээ 100 мянган хүн тутамд 20.1 хувь хүртэл буурлаа. Харин нярай хүүхдийн нас баралтын хэмжээ мянган хүн тутамд 8.1 хувь хүртэл буурсан үзүүлэлтүүд нь дэлхийн дундаас дээш их орлоготой улс орнуудын дундаж төвшнөөс дор байна. Тэрбум 300 сая хүн амтай хөгжиж буй орон болсны хувьд, иймэрхүү амжилт үзүүлж буй нь тийм ч хялбар бус юм" гэв.
Ли Кэчян хэлэхдээ, Хятад улс "Эрүүл Хятад -2030" төлөвлөгөөний хөтөлбөр боловсруулж баталсан нь 2030 он гэхэд хүн бүр төрөл бүрийн бүх насны эрүүл мэндийн үйлчилгээ хүртэх болж, иргэний дундаж наслалт 79 болж, эрүүл мэндийн үзүүлэлт нь хөгжингүй орны жагсаалтад хүрэхийн төлөө юм" гэжээ. Тэрээр хэлэхдээ, энэхүү зорилтыг биелүүлэхийн төлөө Хятад улс анхан шатаа анхаарч, дутуу талаа нөхөж, эрүүл мэндийн шударга байдалд тус дөхөм үзүүлэх болно.
Хятадын эрүүл мэндийн хамгийн дутагдалтай тал бол анхан шат, ялангуяа хөдөө орон нутаг, ядууралтай нутагт байгаа юм. Бид хот хөдөөгийн хөгжил, шинэ хэлбэрийн хотжилтын байгуулалтыг зохицуулж, анхан шатны эрүүл мэндийн байгуулалтад оруулах хөрөнгө оруулалтаа эрчимжүүлж, анхан шатны эмч бэлтгэн хүмүүжүүлэх, зайн эмчилгээ хийх, шууд туслалцаа үзүүлэх зэргээр анхан шатны өвчин хижгээс сэргийлэх чадварыг дээшлүүлж, хятад эм эмнэлгийн үйлдвэрлэлийг бүрэн дэмжиж, иргэдийн эмнэлэгт хандах аюулгүйн сүлжээг байгуулах болно. Эрүүл мэндээс болсон ядуурлыг арилгах төсөл хэрэгжүүлж, эх баялаг, техник, хүн хүч зэргийг хөдөө орон нутаг, ядууралтай орон нутаг руу түлхүү чиглүүлж, ядууралтай нутгийн иргэнд өвчний даатгал, эм эмнэлгийн авран туслах нөхцлийг нэмэгдүүлж, өвчилснөөс болж ядуурч байгаа асуудлыг зохицуулж, хот хөдөө, бүс нутаг, хорооллын эрүүл мэндийн үйлчилгээ хүртэж байгаа зөрөөг алгуур аажмаар багасгах болно" гэжээ.
Ли Кэчян цааш нь хэлэхдээ, урт хугацааны турш Хятад улс дэлхийн эрүүл мэндийн салбарын хамтын ажиллагаанд идэвхтэй санаачилга гаргаж, гүйцэтгэх ёстой олон улсын үүрэг хариуцлагаа ухамсарлаж, чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн" гэлээ.
"Хагас зууны турш бид 67 орон, бүс нутагт 20 мянга гаруй эмч сувилагч томилж, давхардсан тоогоор 260 сая гаруй өвчтөнд эмчилгээ хийсэн. 2014 онд Баруун Африкт Эбола вирус дэлгэрэх үед Хятад улс тэр даруй 1200 гаруй эмч сувилагч, мэргэжилтэн томилж, өвчин дэлгэрсэн бүсийн ард иргэдтэй хамт байлцаж, өвчнөөс салахад ихээхэн хүчин зүтгэсэн юм. Олон жилийн турш Дэлхийн эрүүл мэндийн байгууллага халдварт өвчний эсрэг тэмцэх, дэлхийн эрүүл мэндийн асуудал хариуцах талаар чухал үүрэг гүйцэтгэсээр ирснийг Хятад улс өндрөөр үнэлж байна. Бид цаашид НҮБ болон ДЭМБ-ын хүрээнд дэлхийн эрүүл мэндийн салбарын үйл хэрэгт идэвхтэй оролцож, бусад хөгжиж буй орнуудад туслалцаа үзүүлсээр байх болно."
Мөн өдрийн нээлтийн ёслолд ДЭМБ-ын ерөнхий захирал хатагтай Маргарет Чан Хятадын улсын үйл ажиллагааг сайшааж байгаагаа илэрхийлсэн юм.
