Францын Соёлын яамны сайд асан Одре Азуле ерөнхий захирлаар томилох тухай төслийг ЮНЕСКО 10-нд Парис хотод хуралдуулсан 39-р их хурлаараа хянан баталж, Одре Азуле 11-р сарын 15-наас үүрэгт ажлаа хүлээн авахаар болсон байна.

Одре Азуле ерөнхий захирлаар сонгогдсоныхоо дараа хэлэхдээ: Хэдийгээр одоогоор ЮНЕСКО нэлээд хүндрэл бэрхшээлтэй тулгараад байгаа ч дэлхий дахин олон өрсөлдөөн сорилттой нүүрлэсэн өнөө үед тус байгууллага дэлхийн хэмжээнд орлуулшгүй чухал үүрэг гүйцэтгэж байна. Би бүх эрч хүчээ дайчлан ЮНЕСКО-гийн орчин үеийн бүтээн байгуулалтыг хийх болно гэжээ.

Одре Азуле 1972 онд Францад төрсөн. 2016 онд тус орны соёлын сайд болсон ба энэ удаад ЮНЕСКО-ийн ерөнхий захиралд нэр дэвшигчдээс хамгийн залуу нь байлаа. Энэ оны 10 дуагар сарын 13-нд тус байгууллагын гүйцэтгэх зөвлөлийн хурлаар түүнийг ерөнхий захирлын цорын ганц нэр дэвшигчээр тодруулсан юм.
