Хятадын аврах багийнхан Туркийн Хатейд аврах ажилд оролцож байна
2023-02-09 16:57
Хятадын аврах багийнхан Туркийн Хатейд аврах ажилд оролцож байна
Туркт 02-р сарын 06-нд 7.8 баллын хүчтэй газар хөдлөлт болж, одоогоор хүний амь нас эрсдэж, эд хөрөнгийн асар их гарз хохирол учруулаад байна. Үүнтэй холбогдуулан Хятадын засгийн газар гамшгаас аврах багийг нэн даруй Турк руу илгээв. Орон нутгийн цагаар 02-р сарын 08-ны өдрийн 4:30 цагт Туркийн Аданагийн нисэх буудалд 82 хүний бүрэлдэхүүнтэй Хятадын аврах багийнхан ирсэн байна. 02-р 08-ны өдрийн 13:30 цагт Хятадын аврах багийнхан газар хөдлөлтийн хамгийн хүнд цохилттой бүс болох Хатей мужийн Хатей хотод хүрэлцэн ирлээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуанет
Дэлгэрэнгүй үзэх
