solongonews
Үсээ хэрхэн хамгаалах вэ?
2019-03-02 21:27
Үсээ хэрхэн хамгаалах вэ?

Үсээ гэмтээхээс хамгаалах
Халуун ажиллагаа хийх (үсний индүү, сэнс гэх мэт), үсээ нойтон байхад нь самнах, ширэлдсэн үсээ чанга самнах, өдөр бүр шампуниар угаах, үсний боолт, хавчаар зүүх, чанга боох зэрэг нь гэмтэлд хүргэнэ. Урт, эрүүл үстэй болмоор байвал эдгээр зүйлсээс татгалзах хэрэгтэй. Үсээ сэнсдэхээр бол бага хэм дээр нь тохируулж, аль болох өөрөөр нь хатаагаарай.

Үс чинь гэмтсэн бол тэр хэсгийг нь тайрч авах хэрэгтэй
Үсээ ургуулна гэдэг бол ганц өдрийн ажил биш, тэвчээртэй байх хэрэгтэй. Үс чинь салаалж, хуурайшиж, хугарч гэмтсэн л бол тайрч эрүүл үзүүрийг нь гарга.

Үнэхээр үсээ ургуулахыг хүсч байгаа бол химийн будгаар үсээ будахаа болих хэрэгтэй. Заавал будмаар байгаа бол хенна гэх мэт илүү байгалийн гаралтай аргыг сонго.

Үсээ хлор болон давстай уснаас хамгаал
Усанд сэлэхээсээ өмнө цэвэр усаар үсээ сайн зайлаарай. Мөн сэлэхийн өмнө ба хойно нь сайн шампунь, ангижруулагч хэрэглэнэ.

Үсээ нар, салхинаас хамгаал
Наранд удаан хугацаагаар байх гэж байгаа бол үсээ юмаар далдал, эсвэл гүн ангижруулагч хэрэглэ. Салхинд байх гэж байвал үсээ сүлжих юм уу шуугаад, мөн алчуур, малгайгаар далдлаарай. Салхи шиг үсийг салаалуулдаг зүйл гэж үгүй.

Халуун усаар бүү угаа
Угаахдаа аль болох бүлээн усаар угаагаад, үсээ зайлахдаа тэсч болох хамгийн хүйтэн усаар угаагаарай. Ингэснээр арьс зөөлөн, толигор болж үс илүү гялалзсан, арчлахад амар болдог. Энэ арга нь зөвхөн үс ургахад бус арьсанд чинь бас тустай юм.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл