solongonews
Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна
2019-09-23 11:37
Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн болж байна


       

Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн ба Хятад-АСЕАН-ы бизнес, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний 16 дахь удаагийн чуулга уулзалт 09-р сарын 21-ний өдөр Гуаншигийн Жуан үндэстний өөртөө засах орны Наньнин хотод нээгдэв. ХКН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн шадар сайд Хан Жэн нээлтийн ёслолд оролцож үг хэлсэн байна.

Тэрээр хэлсэн үгэндээ: - Хятад, АСЕАН-ы орнууд уул, усаар залгалдан, хүмүүнлэгийн салбарууд хоорондоо байнгын холбоотой байж, нөхөрсөг харилцаа нь урт удаан түүхтэй билээ. Хоёр тал харилцаа байгуулсан 28 жилийн туршид ялангуяа стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон 16 жилийн хугацаанд цаг үетэйгээ зэрэгцэн хамтдаа хөгжиж байна. Сүүлийн жилүүдэд хоёр талын хоорондын стратегийн харилцан итгэлцэл шинэ түвшинд хүрч, эдийн засаг, худалдааны хамтын ажиллагаа шинэ индэрт хүрч, хүмүүнлэгийн салбарын солилцоо шинэ дүр төрхийг бүрдүүлж, Хятад-АСЕАН-ны харилцаа бүх талын хөгжлийн шинэ шатанд дэвшин орлоо гэв.

Энэ удаагийн Хятад-АСЕАН-ы үзэсгэлэнгийн гол сэдэв нь "Бүс ба зам"-ыг хамтдаа байгуулж, хамтын ажиллагааны алсын харааг хамтдаа бий болгох" байлаа. Энэ жилийн хувьд "Хятад-АСЕАН-ы стратегийн түншлэлийн харилцааны 2030 оны алсын хараа"-г хэрэгжүүлсэн эхний жил, мөн Хятад-АСЕАН-ы хэвлэл мэдээллийн солилцооны жил тохиож байна.
Энэ оны эхний хагас жилийн байдлаар Хятад улсын АСЕАН-д хийсэн импорт, экспортын нийт өртөг 291.85 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 10.5 хувиар нэмэгдэж, АСЕАН нь АНУ-ыг давж, Хятадын хоёр дахь том худалдааны түнш болжээ. Хятад-АСЕАН-ы үзэсгэлэн ба Хятад-АСЕАН-ы бизнес, хөрөнгө оруулалтын дээд хэмжээний уулзалт нь 16 жилийн турш зохион байгуулагдаж байгаа бөгөөд Хятад, АСЕАН-ы улс төр, эдийн засаг, худалдаа, хүмүүнлэгийн салбарт өргөн хүрээтэй хамтын ажиллагааг хөгжүүлэх өндөр түвшний платформ болжээ.

Зохиогч: Бэлтгэсэн: Цэлмүүн
Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл