
Ань Хүй мужийн Хао Жөү хотын Мэн Чэн шяний Шуан Лү багийн тариалангийн хоршооны гишүүд цахим худалдаагаар худалдаа хийхийг сурч байна
Ухаалаг хүлэмж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цахим худалдааны платформ гээд 5G, хиймэл оюун ухаан зэрэг нэгэн шинэ үеийн технологиуд хөдөө аж ахуйн тариалан үйлдвэрлэлтэй нэгдэн хөгжиж, тариаланчдад үнэнхүү ашгийг хүртээсээр байна. Дижитал суурь төхөөрөмж ба интернэт хөгжил зэрэг шинэ хэлбэр, шинэ загварын технологиуд хөдөө орон нутагт нэвтрэн тариаланчдад үйлчилж байна. Түүнчлэн мэдээлэлжүүлэлт ба дижитал бүтээн байгуулалтаар хөдөө орон нутгийн аж амьдралыг илүү сайхан болгож байна.
Тариалангийн өнцөг буланд бүрт харагдах өндөр технологи
Шэньси мужийн Янь-Ань хотын Яньчуань хошууны Юунпин суурингийн Нежяпин багийн ухаалаг хүлэмжид эгнүүлэн ургуулсан гүзээлзгэнэ харсан хүний сэтгэлийг баясгана. Хүлэмжийн ган карказан дээр шүрших төхөөрөмж автоматаар ажиллаж, хүлэмжийн агааржуулалтын систем, хүлэмжийн температур нь ч гэрлийн дамжуулалтаар тариалангийн “Технологийн шоу" хэмээн цаг хугацааны тохируулалт хийн ажиллаж байгаа нь үзэсгэлэнтэй харагдана.
- Бид үүнийг ухаалаг хүлэмж гэж нэрлэдэг. Гэрээсээ бүх үйл ажиллагааг гар утсаар ажиллуулах боломжтой гэж энэ нутгийн иргэн Ли Шипин танилцуулангаа өмнө нь уламжлалт хүлэмжид гүзээлзгэнэ тарьж ургуулахад услах, бордоо оруулах гэх зэрэг ажлыг бүгдийг хүний хүчээр ажиллуулдаг байсан тухай ярилаа.
- Гүзээлзгэний ургалт ч “Тэнгэрийн царай хардаг” байлаа. Өдгөө ухаалаг хүлэмжид автомат агааржуулалт, автомат шүршүүр зэрэг тоног төхөөрөмжөөр хангасан төдийгүй утсаар ажиллуулсан нь хөдөлмөр хүчийг хэмнэсэн, гүзээлзгэний ургалт ч сайн болсон гэж ярилаа.
Сүүлийн жилүүдэд ухаалаг хүлэмж ашиглах нь Хятадын ухаалаг хөдөө аж ахуйн хөгжлийн дүр төрх болж байна. Технологийн тусламжтайгаар тосгоны оршин суугчид хөрсний рН, хөрсний шим тэжээл ба үр тарианы сүүлийн үеийн ургацын төлөвийг ойлгож, шинжлэх ухааны менежментэд хүрэх боломжтой. Хортон шавьж, өвчин эмгэгт өртвөл автомат систем анхааруулан сануулах дохио өгдөг. Том датад суурилан холбогдох шийдлүүдийг гаргах болно. Түүнчлэн хөдөө аж ахуйн мэргэжилтнүүдтэй видеогоор зөвлөмж авч, үр дүнтэй арга хэмжээ авах боломжтой.
Ойрын үед Төвийн мэдээ мэдээллийн алба зэрэг 10 байгууллага нэгжээс “Дижитал хөдөө тосгоны хөгжлийн үйл ажиллагааны хөтөлбөр (2022-2025)" (Цаашид "Үйл ажиллагааны хөтөлбөр" гэх)-ийг гаргасан байна. Ухаалаг хөдөө аж ахуйн инновацын хөгжил, дижитал дэд бүтцийн шинэчлэл, шинэ хэлбэр, шинэ загварын технологийг хөгжүүлэх зэрэг талыг "Арван дөрөвдүгээр таван жил"-ийн хугацаанд дижитал хөдөө тосгоны хөгжлийн зорилго, гол үүрэг даалгавар, хамгаалах арга хэмжээг хэрэгжүүлэх зохицуулалтыг хийсэн байна. Ухаалаг хөдөө аж ахуйн инновацын хөгжлийн дагуу “Үйл ажиллагааны хөтөлбөр”-т олон төрлийн үүрэг даалгаврыг зааж гаргасан байна. Улмаар ухаалаг ферм, ухаалаг бэлчээр, ухаалаг загасны фермүүдийг бүтээн байгуулж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дижиталжуулах зэрэг ажлыг эрчимжүүлэн, чанар, үр ашгийг сайжруулах болно. Тус “Үйл ажиллагааны хөтөлбөр”-т тусгагдсан зорилт, шаардлагын дагуу 2025 он гэхэд Хятад улс хөдөө тосгонд 4G сүлжээг гүнзгийрүүлэн дэлгэрүүлж, 5G-г шинэлэг байдлаар хэрэгжүүлэн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, дижитал өөрчлөлтийг улам түргэсгэхээр ухаалаг хөдөө аж ахуйн бүтээн байгуулалт анхан шатны үр дүнд хүрсэн байна.
Ухаалаг амьдралын хэмнэлийн аз жаргал
Хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжихийн зэрэгцээ дижитал хөдөө тосгоны бүтээн байгуулалтын ашиг хүртээмж тариачдад үр өгөөжөө өгч байна. Түүнчлэн хөдөө тосгоны засаглалын түвшинг дээшлүүлэхийн зэрэгцээ өндөр чанартай ухаалаг хөдөө тосгоны аж амьдралыг бий болгох үндэс суурийг тавьж, хөдөө тосгоны аж амьдралын аз жаргалын хүртээмжийг улам их түгээж байна.
- Манай багийнхан өрх бүрт камер суурилуулах гэж байгаа гэж сонссон. Тэр даруйхан хүүхдүүдээсээ гэртээ суулгаж өгөхийг хүссэн юм. Шинэ царайтай тааралдвал гар утас сануулга дохио өгч чадна гэж Шаньдун мужийн Чиндао хотын Диншива багийн иргэн Ван авга танилцуулж байлаа. Тэрээр гэртээ камер суурилуулах нь зөвхөн "байшингаа харах" зорилготой төдийгүй, хүүхдүүдэд маань аль болох олон цагаар "Гэрээ олж харах" боломж олгодог болжээ.
- Манай хоёр хүүхэд хоёулаа гэрээсээ хол ажилладаг. Гэртээ санаа зовсон үедээ камераа асаагаад аав ээжтэйгээ ярилцах боломжтой. Энэ үнэхээр сайхан боллоо гэж нүүр дүүрэн баяртай ярьж байлаа.
AI камер зэрэг ухаалаг төхөөрөмжүүдийг хөдөөгийн засаглал, амьдралд өргөнөөр ашиглах нь 5G сүлжээ зэрэг дижитал дэд бүтцийн дэмжлэгтэй салшгүй холбоотой. Аж үйлдвэр, мэдээллийн технологийн яамнаас гаргасан тоо баримтаас үзвэл Хятадын одоо байгаа засаг захиргааны тосгонууд "тосгон бүрт интернэт" нэвтэрч, муж хотуудын 97 гаруй хувь ба суурин багийн 40 гаруй хувь нь 5G сүлжээг хамруулсан байна. Хөдөө орон нутгийн оптик утаснуудыг татах дундаж хурд нь 100 mb/s-ээс давсан нь хоттой "ижил сүлжээний хурд"-тай болсон байна. "Үйл ажиллагааны хөтөлбөр"-ийн дагуу хөдөө орон нутгийн мэдээллийн суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтыг улам эрчимжүүлж байна. Үүнд хөдөө орон нутгийн мэдээллийн суурь төхөөрөмжийн өөрчлөлт шинэчлэл, хөдөө орон нутгийн мэдээллийн уламжлалт дижитал дэд бүтцийн шинэчлэлийг ахиулах зэргийг хамруулсан байна.
Үүний зэрэгцээ "Интернэт+төрийн үйлчилгээ"-г хөдөө орон нутагт тасралтгүй нэвтрүүлж, дижитал ашиг орлогыг тариачдад үнэнхүү хүртээх болно. Хэнань мужийн Лөян хотын Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэх товчооны холбогдох албаны ажилтан:
- Тус орон нутаг "Ухаалаг тосгоны мэдээллийн систем"-ийн дагуу "Ухаалаг засаглал"-ын шинэ загварыг анхан шатны түвшинд шинийг санаачилж, 2000 орчим төрлийн үйлчилгээнээс 11 төрөл иргэдийн ашиг тустай холбогдсон 135 асуудлыг цэгцлэн ажилласан байна. Тосгоны иргэд 43 салбарын 13 төрлийн 87 төрийн бодлогыг код уншуулаад л зөвлөгөө, санал, гомдлоо гаргах боломжтой болсон. “Код” дээр хэлж, “код”-оор шийдвэрлэх боломжтой болсон байна танилцууллаа.
Хөдөө тосгоныг сэргээн хөгжүүлэхэд эрч хүч нэмнэ
Юүнь Нань мужийн соргог цэцэг, Сычуань мужийн хатаасан гахайн мах, Жэжян мужийн цай зэрэг. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цахим худалдаа хөгжихийн хэрээр улс орны өнцөг булан бүрээс хөдөө аж ахуйн онц бүтээгдэхүүнүүд интернетээр дамжуулан улс орон төдийгүй, дэлхийн хэмжээнд худалдаалагдаж байгаа нь хөдөөгийн иргэдийн баяжих арга зам болохын зэрэгцээ хөдөө тосгоныг сэргээн мандуулах ажилд эрч хүч нэмж, тогтвортой түлхэц үзүүлж байна.
"Хятадын алдарт цайны өлгий" гэгдсэн Жэжян мужийн Сүйчан хотын цайны үйлдвэр бол орон нутгийн хөдөө тосгоны эдийн засгийг хөгжүүлэх тулгуур салбар юм. Тус нутгаас "Цайг дижиталжуулах ажлыг эрчимжүүлэх төсөл"-ийг ажиллуулж эхэн судалгаа, боловсруулалт, ложистик, үйлдвэрлэлийг дэмжих нэг цогцолсон дижитал цайны парк байгуулах болно. Цахим худалдааны шууд нэвтрүүлэг, тус нутгийн бүтээгдэхүүний агуулах зэрэг үйлчилгээний чанартай суурь төхөөрөмжийг бүтээн байгуулахаар цай боловсруулах 70 аж ахуйн нэгжид үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, маркетингийн үйлчилгээ үзүүлж, цахим худалдааны маркетингийн 400 гаруй ажлын байраар хангаж, жилийн үйлдвэрлэлийн өртөг 350 сая юаньд хүрэх магадлалтайг урьдчилан төлөвлөж байна.
Ажил хэрэгч үйл ажиллагаанаас зах зээлийн төрийн бодлогын удирдамж хүртэл хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний цахим худалдаа нь хөдөө орон нутагт орлого нэмэгдүүлэх чухал арга хэлбэр болж байгаа юм. "Үйл ажиллагааны хөтөлбөр"-т Хөдөө тосгоны аж үйлдвэрийг хөгжүүлэхийг голлож, хөдөө тосгоны цахим худалдааг эрчимтэй хөгжүүлэн, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний онлайн брэндийг бий болгохын төлөө хичээн ажиллах хэрэгтэй. Түүнчлэн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг брэндээр үйлдвэржүүлэн ажиллана гэж тодорхой заасан байна. Засгийн газар, аж ахуйн нэгж, тариаланчид болон бусад талуудын идэвх оролцоог дайчилж, хөдөө тосгоны хөгжлийн дотоод хүчийг эрчимжүүлнэ. 2025 он гэхэд алдартай, чанартай, бусдаас ялгагдах хөдөө орон нутгийн цахим худалдааны бүтээгдэхүүний брэндийг бүрдүүлэх шаардлагатай байна.
Хөдөө орон нутгийн цахим худалдааг хөгжүүлэх техник хангамжийг тасралтгүй сайжруулснаар холбогдох мэргэжилтэн хүн хүчийг хүмүүжүүлэх ажил ч ид хурдтай өрнөж байна. Төвийн нитернэт мэдээ мэдээллийн албаны харилцах хүн: чадвартай хүн хүч бэлдэх ажлыг цаашид эрчимжүүлж, дижитал хөдөө тосгоныг нөхцөл боломжоор хангаж, их дээд сургуулиудыг хөдөө аж ахуйн ухаалаг тоног төхөөрөмжийн инженерчлэл, ухаалаг хөдөө аж ахуй зэрэг холбогдох мэргэжлийг оновчтой болгоход чиглүүлэн ажиллах болно гэж илэрхийллээ. Тариаланчдын дижитал мэргэжлийн тухай мэдлэгийг дээшлүүлэх, гар утасны хэрэглээний ур чадварыг сайжруулах, цахим худалдааны үйлчилгээ зэрэг сургалтын үйл ажиллагааг зохион байгуулж, цаашид ард иргэдийг илүү их дижитал үр ашиг хүртэх боломжоор хангах болно.
