Тэрээр үргэлжлүүлэн:
- Энэ онд юаний ханш үндсэндээ тогтвортой байна гэж хэлэв. Валютын хэлбэлзэл нь хэвийн үзэгдэл юм гэж тэрээр үзсэн байна.

2016 оны сүүлийн хагас жилд юаний ханшид нэлээд их хэлбэлзэл үүссэн юм. Үүнтэй холбогдуулан Хятадын Ардын банкны Ерөнхийлөгч Жөү Шяочуань энэ сарын 10-нд БХАТИХ-ын ээлжит чуулганы хэвлэлийн төвөөс хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр тайлбар хийсэн юм. Тэрээр:
- 2016 оны сүүлийн хагас жилд валютын ханшид нэлээд их хэлбэлзэл үүссэн гол хүчин зүйл нь:
Нэг. 2016 оны сүүлийн хагас жилд Хятадын гадаад хөрөнгө оруулалт болон бусад гадаад валютын зардал ихэссэн. Жил бүрийн сүүлийн хагас жилд ер нь ийм байдаг бөгөөд өнгөрсөн онд нэлээд мэдэгдэхүйц байсан.
Хоёр. Америкийн Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүн урьдчилан төсөөлснөөс өөр гарснаар ам.долларын үзүүлэлт нэлээд ихээр өсгөсөн байна гэж хэллээ.
Энэ оны валютын ханшийн байдлын талаар Жөш Шяочуань:
- Хятадын эдийн засаг тогтвортой байж, хангамжийн талын бүтцийн өөрчлөлтөд ахиц гаргаснаас валютын ханшийг тогтвортой байлгаж чадлаа. Бидний холбогдох бодлогод томоохон өөрчлөлт гарахгүй ч хэрэгжилт, хяналт шалгалтын талаар улам тодорхой болгосон. Иймэрхүү байдалд энэ онд юаний ханш нэлээд тогтвортой байна гэдэгт бид итгэж байна гэж мэдэгдлээ.
