solongonews
Тавдугаар сард эдийн засгийн үзүүлэлт төлөвлөлтөөс давсан нь ямар дохио өгөв
2022-06-14 18:02
Тавдугаар сард эдийн засгийн үзүүлэлт төлөвлөлтөөс давсан нь ямар дохио өгсөн бэ?

Нөхцөл байдал өөрчлөгдөж байх шиг байна

Хуваарийн дагуу улсын эдийн засгийн тавдугаар сарын үйл ажиллагаа зургаадугаар сарын 15-нд нийтлэх болно. Урьдчилан гаргасан экспорт, санхүүгийн болон бусад мэдээлэл зах зээлийн хүлээлтээс давсан нь Хятадын эдийн засаг эерэг дохио өгснийг харуулж байна. Импорт, экспортын өгөгдөл төлөвлөлтөөс давав Цар тахал зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр гадаад худалдааны өсөлтийн хурд дөрөвдүгээр сард буурч, импорт экспортын өсөлт өмнөх оны мөн үеэс дөнгөж 0.1 хувийн өсөлттэй байв.

Гэсэн хэдий ч 05-р сарын импорт, экспортын өсөлтийн хурд огцом өсөж, зах зээлийн төлөвлөлтөөс давжээ. Гаалийн ерөнхий газрын тоо баримтаас үзвэл 05-р сард Хятад улсын импорт экспортын нийт хэмжээ 3 триллион 450 тэрбум юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 9,6 хувиар өссөн байна. Үүний дотор экспорт 1.98 их наяд юань болж, 15.3 хувиар өссөн бол, импортын хэмжээ 1.47 их наяд юань болж, 2.8 хувиар өсөв. худалдааны ашиг 502.89 тэрбум юаньд хүрч, 79.1 хувиар өссөн байна. 0.1 хувиас 9.6 хувийн өсөлтөд хүрсэн Хятадын гадаад худалдаа яагаад ийм хурдан эргэлт гарсан бэ?

Ping An Securities-ийн ахлах эдийн засагч Жүн Жэншэн дүн шинжилгээ хийснээр:

- Тавдугаар сараас хойш дотоодын цар тахлын экспортод үзүүлэх нөлөө суларч, үйлдвэрлэл, логистикийн орчин сайжирчээ. Түүнчлэн гадаад худалдааны аж ахуйн нэгжүүд эхний шатандаа их хэмжээний захиалга авч, юанийн ханшийг зохицуулан, Хятад улсын экспортын өсөлтийн хурд мэдэгдэхүйц сэргэсэн байна. Үүний зэрэгцээ үндсэн нөлөө нь бас үүрэг гүйцэтгэв.

Хятадын Нийгмийн Шинжлэх Ухааны Академийн Дэлхийн эдийн засаг, улс төрийн хүрээлэнгийн судлаач Гао Линюнь онцлон тэмдэглэхдээ:

- Албаныхан гадаад худалдааг тогтворжуулах бодлогыг эрчимтэй хэрэгжүүлж, зарим томоохон боомтууд ачих, буулгах, шилжүүлэн ачих ажлыг сэргээж, гаалийн бүрдүүлэлтийн үр ашиг эрс дээшилсэн байна. Өмнөх хоцрогдсон захиалгыг гаргаснаар тавдугаар сарын гадаад худалдааны мэдээлэл мэдэгдэхүйц сайжирсан юм.

 

Санхүүгийн мэдээлэл ч огцом өсөв

 Төв банкны тоо баримтаас үзвэл, 05-р сарын эцэст өргөн мөнгөний үлдэгдэл (M2) 252.7 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеэс 11.1 хувиар өсөн, өсөлтийн хурд нь өнгөрсөн сар эцэс болон өмнөх оны оны эцсийнхээс 0.6 ба 2.8 нэгжээр нэмэгдсэн байна.

 05-р сард юанийн зээл 1 триллион 890 тэрбум юаниар нэмэгдэж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 392 тэрбум юаниар нэмэгдсэн байна. Нийгмийн санхүүжилтийн цар хүрээ 05-р сард 2 триллион 790 тэрбум юаниар нэмэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 839 тэрбум 900 сая юаниар нэмэгдэв.

 Хятадын Миньшэн банкны ахлах судлаач Вэнь Бинь хэлэхдээ:

- Энэ сард санхүүгийн үзүүлэлтийн нийт өсөлт хүлээлтээс давав. М2-ийн өсөлт хурдацтай сэргэж, 11.1 хувийн өсөлт нь 2020 онд цар тахлын хүнд нөлөөллийн үеийн хамгийн өндөр өсөлттэй ижил болов. Зээл, нийгмийн санхүүжилт ч өнгөрсөн оны мөн үеэс илүү өссөн нь тогтвортой өсөлтийн бодлогын багц шаардлагуудыг хэрэгжүүлэх мөнгө, санхүүгийн бодлогыг тусгаж байна. Зээлийн нийлүүлэлт нэмэгдэж, мөнгөний либералчлалын үр нөлөө нь зээлийн либералчлалд нөлөөлжээ.

Жүн Жэншэн дүн шинжилгээ хийснээр:

- Тавдугаар сард нийгмийн санхүүжилт эрчимтэй сэргэж, зээл тогтворжив. Дотоодын цар тахлын нөхцөл байдал намжиж, олон газар ажил, үйлдвэрлэлээ сэргэж, санхүүгийн байгууллагууд бодит эдийн засагт үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэв. 05-р сард нийгмийн шинэ санхүүжилтийг түүхэн дэх хоёр дахь хамгийн өндөр цэгт хүргэсэн нь 2020 оны 05-р сарынхаас доогуур байв. Нийгмийн санхүүжилтийн өсөлтийн бүтэц харьцангуй тэнцвэртэй байгаа бөгөөд балансын зээлийн эрчимтэй өсөлт, засгийн газрын бонд гаргах хурдацтай байгаа нь нийгмийн санхүүжилт жилээс жилд өсөх гол шалтгаан болжээ.

Фүдань Их Сургуулийн Санхүүгийн судалгааны хүрээлэнгийн орон тооны бус судлаач Дүн Шимиао, Жүн Шин санхүү, эдийн засагт онцлон тэмдэглэхдээ:

- Сар гаруйн хугацаанд улс, орон нутгийн засаг захиргаанаас эдийн засгийг тогтворжуулах багц бодлого, арга хэмжээг хэрэгжүүлж, бодит эдийн засаг, ялангуяа жижиг, дунд, бичил үйлдвэрлэлийг дэмжих ажлыг эрчимжүүлэв. 05-р сарын санхүүгийн мэдээллээс харахад бодлогын хэд хэдэн арга хэмжээнүүд эерэг үүрэг гүйцэтгэж байна.

 PMI өсөв

Үндэсний статистикийн газрын мэдээгээр, 05-р сард аж үйлдвэрийн салбарын худалдан авалтын менежерүүдийн индекс, үйлдвэрлэлийн бус бизнесийн идэвхжилийн индекс, PMI нийлмэл үйлдвэрлэлийн индекс зэрэгцэн өсөж, тус тус 49.6 хувь, 47.8 хувь ба 48.4 хувьд хүрч,  өмнөх сард 2.2, 5.9 ба 5.7 нэгж хувиар өссөн байна.

Үндэсний статистикийн газрын үйлчилгээний салбарын судалгааны төвийн ахлах статистикч Жао Чинхэ хэлэхдээ:

- Энэ нь сүүлийн үеийн цар тахлын нөхцөл байдал, олон улсын нөхцөл байдлын өөрчлөлт зэрэг хүчин зүйлүүд эдийн засгийн үйл ажиллагаанд илүү их нөлөөлснийг харуулж байна. Гэсэн хэдий ч цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулснаар Хятад улсын эдийн засгийн хөгжил дөрөвдүгээр сарынхаас дээшилжээ.

Цаашид эдийн засгаа хэрхэн тогтворжуулах вэ?

 Дээр дурдсан эдийн засгийн үзүүлэлтүүд эерэг дохио өгсөн ч мэдээллийн цаана “далд зовнил” ч оршиж бий. Унасны дарамтыг дутуу үнэлж болохгүй, эдийн засгийг тогтворжуулахад бас их ажил бий. Жүн Жэншэн экспортод "далд зовнил" байсаар байгааг онцлов.

Нэг. Гадаадад хөгжингүй эдийн засагтай орнуудын эрэлт буурсаар байна.

Хоёр. Бусад экспортын баримжаатай эдийн засагтай орнуудын үйлдвэрлэлийн хүчин чадал сэргэж байгаа нь Хятад улсын экспортын зах зээлд эзлэх хувь буурах дарамт болж байна.

Гурав. Эхний хагас жилийн байдлаар Хятад улсын экспортын өсөлт үнийн хүчин зүйлээр дэмжигдэж, экспортын хэмжээ сөрөг өсөлттэй гарч эхлэв.

Вэнь Бинь задлан шинжилснээр:

- Энэ сарын санхүүгийн мэдээллүүд сул мөнгөний хэмжээ их хэмжээний зээлд үзүүлэх нөлөөг харуулж байна. Гэвч аж ахуйн нэгж, иргэдэд олгох дунд болон урт хугацааны зээлийн өсөлт хангалтгүй байгаа нь бодит эдийн засгийн санхүүжилтийн хэрэгцээ сул хэвээр байгааг харуулж байх юм. Дараагийн шатанд тогтвортой өсөлтийн багц бодлогын шаардлагуудыг цаашид хэрэгжүүлэх, үр ашигтай эрэлтийг эрчимтэй нэмэгдүүлэх, зээлийн бүтцийг оновчтой болгох, дунд болон урт хугацааны зээлийн өсөлтийг дэмжихэд анхаарч, хүлээлт сайжрахыг түргэтгэн, итгэлийг нэмэгдүүлж, эдийн засгийг аль болох хурдан тогтворжуулж сэргээхэд тус дэм үзүүлэн, боломжийн хүрээнд ажиллана.

Дун Шимиао санал болгосноор:

- Дараагийн алхамд бид эдийн засгийг тогтворжуулах, илүү бодитой, үр дүнтэй арга хэмжээ авч, цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах, эдийн засгийн хөгжлийн хоорондын уялдаа холбоог зохицуулж, цар тахлаас урьдчилан сэргийлэх хэт их нөлөөллийг бууруулах бодлогын цогц арга хэмжээг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх ёстой. Макро эдийн засгийн бодлого нь хангалттай хүчээ үзүүлж, зах зээлийн муруйгаас түрүүлж, зах зээлд оролцогчдод хүндрэлийг даван туулж, бодит эдийн засгийг тогтвортой сэргээхэд туслан, зах зээлийн итгэл хангалтгүй, үр дүнтэй зээлийн эрэлт хангалтгүй зэрэг асуудлуудыг аль болох хурдан арилгах хэрэгтэй.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын Сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл