- Хөххотын Урлагийн Сургуулийн бүжгийн ангийн сурагч. Бүжгээр хичээллээд 9 жил болж байна. Монгол Улсын “Нарс“ зусланд очиж амраад олон сайхан найзтай болсондоо маш их олзуурхаж байгаа. Мөн Монгол Улсын соёл урлаг, дуу хөгжимд нь яахын аргагүй татагдсан билээ. Монгол Улсын хөгжим үнэхээр сайхан. Бүжгийн багш Төгөлдөр, дууны багш Эрдэмтэн нэлээд туршлагатай багш нар юм. Багш нараасаа олон сайхан бүжиг, дуу болон тайзны соёл, тайзан дээр биеэ хэрхэн зөв авч явах зэрэг мэргэжлийн талын нарийн зүйлсийг сурлаа.
- Зусланд маш сайхан байснаар барахгүй орой бүр болдог бүжгийн үдэшлэг нь маш сайхан санагдсан. Хүүхэд бүр өөрийн дур сонирхолоороо тайзан дээр гарч авьяасаа чөлөөтөй харуулж болно. Долоохон хоногийн зуслангийн өдрүүдэд гурав удаа тусгай үдэшлэгтэй. Иймээс би тэр болгонд бүжгийн үдэшлэгийн бяцхан хөтлөгчөөр ажиллаж, мөн найз нартаа бүжиг зааж, хамт бүжиг бүжиглэж олны таашаалыг хүлээсэн. Өөрийн хамгийн шилдэг бүжиг болох гоцлол бүжгээ зуслангийн багш болон найз нартаа өргөлөө.
- Зусланд гар утасны сүлжээ байдаггүй боловч өдөр маш хурдан өнгөрч зуслангаас явах өдөр ирлээ. Хамгийн сүүлийн орой нь бид бүгд уйлсан. Оройн үдэшлэг дээр зуслангийн багш энэ удаагийн зуслангийн ажилд идэвхтэй оролцсон, авьяаслаг хүүхдүүдийг шагнахад миний нэр бас дурдагдлаа. Хөөрөн гүйж тайзан дээр гарвал санаж байснаас ч илүү бүжгийн тэмцээний нэгдүгээр байрын шагнал байлаа.
