Эверестийн оргилын 6500 метрийн өндрийн хог хаягдлыг түүж цэвэрлэв
2020-05-10 21:05
Эверестийн оргилын 6500 метрийн өндрийн хог хаягдлыг түүж цэвэрлэв.
Төвдийн Шэньшань компанийн ажилтнууд болон уулын хөтөч нар 05-р сарын 09-ний өдөр Эверестийн оргилын 6500 метрийн өндөрт орших түр амрах баазад хог хаягдал түүж цэвэрлэгээ хийв. Тэд амралтын цагийг ашиглан лааз, хуванцар, уут, спиртийн зуух, хаягдал майхан, хүчилтөрөгчийн сав, авиралтын дээс зэрэг ахуйн хог хаягдлыг түүж цэвэрлэсэн байна.

2006 онд Төвд “Төвдийн ӨЗО-ы ууланд авирах дүрэм”-ийг нийтлэн хэрэгжүүлэв. Ингэснээр арав гаруй жилийн турш Төвдийн ӨЗО-ы Спортын товчоо нь уулын цэвэрлэгээний олон ажлыг зохион байгуулж, улсын дотоод гадаадын олон жуулчдын таашаалыг хүлээсэн юм.
Найруулагч: Т.БУЯНХИШИГ
Эх сурвалж : NEWS.CN
Дэлгэрэнгүй үзэх
