Хятад улсаас хандивласан шинэ ээлжийн тахлын эсрэг эд материалыг ачсан Беларусийн ачааны онгоц тус улсын нийслэл Минскийн олон улсын нисэх онгоцны буудалд энэ сарын 26-ны өглөө газардлаа.

Эдгээр материалуудад хэт ягаан туяаны биеийн температур хянах хэрэгсэл, хамгаалалтын хувцас, нүдний шил, нэг удаад хэрэглэх бээлий зэрэг янз бүрийн төрлийн тахлын эсрэг хэрэгслүүд багтаж байна.
Мэдээгээр, эдгээр материалын ихэнхийг нь Хятадын Geely групп зэрэг Беларусьтай найрсаг харилцаатай аж ахуйн нэгжүүд болон Хятадын муж, хотуудаас хандивласан байна. Бүх төрлийн хамгаалалтын хэрэгслүүдээс гадна, Ганьсү мужаас хандивласан тахлын эсрэг хятад уламжлалт анагаах ухааны 13000 эм бэлдмэлүүд багтаж байгаа юм. Мөн Беларусийн зарим компаниуд Хятадаас худалдан авсан тахлын эсрэг материалуудыг ч энэхүү удаад тээвэрлэж аваачсан байна.

