solongonews
Пакистаны Ерөнхийлөгч Алви Хятадын вакцин хийлгэлээ
2021-03-16 16:20
Пакистаны Ерөнхийлөгч Алви Хятадын вакцин хийлгэлээ.

Пакистаны Ерөнхийлөгчийн ордон 15-ны өдөр Ерөнхийлөгч Ариф Алви болон түүний хатан тухайн өдөр нийслэл Исламабадад "Ковид-19"-ийн вакцин хийлгэснийг зарлав. Дараа нь Ерөнхийлөгчийн ордны хэвлэл мэдээллийн ажилтан сэтгүүлчдэд Ерөнхийлөгч Алвигийн тарьсан вакцин бол Хятадын “Sinopharm” группийн "Ковид-19"-ийн идэвхгүйжүүлсэн вакцин болохыг тодорхойлсон байна.

Алви хэлэхдээ:

- Засгийн газар "Ковид-19"-ийн эсрэг вакцинжуулах тохиромжтой, үр дүнтэй шинэ системийг бий болгосон. Ахмад настнууд вакцинжуулалтад хамрагдан, урьдчилан сэргийлэлт хийж, вакцин хийлгэсний дараа мөн маск зүүх, гараа байнга угаах, нийгмийн харилцаанд харилцан зайгаа барих зэрэг урьдчилсан сэргийлэлтийн арга барилыг үргэлжлэн хийх хэрэгтэй гэж уриалжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл