Улсын хэвлэл мэдээллийн албаны хэвлэл мэдээллийн хурлаас мэдээлэхдээ, Хятад улсын 2019 оны маркийн үзэсгэлэн 06-р сарын 11-нээс 17-ны өдрүүдэд Хүбэй мужийн Үхань хотод зохион байгуулагдана.
Хятад улс гурав дахь удаагаа дэлхийн маркийн үзэсгэлэнг зохион байгуулах бөгөөд үзэсгэлэнгийн цар хүрээ нь түүхэнд байгаагүй амжилтад хүрэх боломжтой. Тус үзэсгэлэнгээр шинэ Хятад улсын бүх маркийг дэлгэх болно.
Үзэсгэлэнг Хятад улсын шуудангийн хэргийн товчооноос зохион байгуулна. Улсын шуудангийн хэргийн товчооны орлогч дарга Дай Инжюнь хэлэхдээ: - Одоо 87 улс орон үзэсгэлэнд оролцохоор бүртгүүлж, нийт 4700 бүтээлийг дэлгэн үзүүлэхээр байна. Үүний дотор олон улсын 2500 бүтээл болон улсын дотоодын 2200 бүтээл багтаж байгаа. Үүний зэрэгцээ улсын шуудангийн хэргийн холбооны гишүүдийн зохион байгуулсан 200 гаруй мянган төлөөлөгчид үзэсгэлэнг сонирхож санал бодлоо солилцоно гэв.
