solongonews
Гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийг ахиулж байна
2016-09-23 22:27
Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт зүүн хойд Азийн бүс нутгийн эдийн засгийн цогцыг ахиулж байна.

        2016 оны Зүүн хойд Азийн найрамдал хөгжлийн далай дагуух орны чуулга уулзалт энэ сарын 20-ны өдөр Хятад улсын Тяньжинь хотод зохион байгуулагдаж, олон улсын төр засгийн зүтгэлтнүүд, дотоод гадаадын мэргэжилтнүүд зэрэг 200 гаруй хүн Зүүн хойд Азийн найрамдал хөгжлийн тухай зөвшилдөж, Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридорын тухай ярилцсан байна.

        Зүүн хойд Ази нь дэлхийн эдийн засаг дахь хөгжлөөр хамгийн түргэн бүс нутгийн нэг болно. Тус бүс нутгийн дотоодын нийт бүтээгдэхүүн нь дэлхийн эдийн засгийн 20 гаруй хувийг эзэлж, гадаад худалдаа нь ойролцоогоор дэлхийн арилжаа худалдааны 20 хувийг эзэлж байна. Зүүн хойд Азид нийт зургаан улс байдаг бол түүний хагас хувийн газар нутгийг эзэлж буй Хятад, Монгол, Орос гурван улсын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалт нь Зүүн хойд Азийн эдийн засгийн нэг цогцыг ахиулахад маш том хөдөлгөгч хүч хангах нь лавтай.

        Хятад улс нь Оросын хамгийн том худалдааны түнш бөгөөд Оросын гадаад худалдаа эдийн засгийн үйл ажиллагаанд чухал байр суурьтай байна. Одоогоор хоёр тал бодитой арга авч хоёр талын худалдааны өртгийг нэмэгдүүлж, 2020 он гэхэд 200 тэрбум ам.долларт хүргэхээр хичээн ажиллаж байна.

        Хятад, Монгол хоёр улсын худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаа  сүүлийн жилүүдэд тогтвортой хөгжиж,  сайн үр дүн  үзүүлсэн байна. 2015 онд хоёр улсын худалдааны өртөг 7.3 тэрбум ам.долларт хүрч, Хятад улсын аж ахуйн нэгж, компаниудаас Монгол Улс дахь хөрөнгө оруулалт ойролцоогоор 4 тэрбум ам.долларт хүрч, хоёр талын хоорондох нэг хэсэг том төслийн хамтын ажиллагаа идэвхтэй ахиж, Хятад улс олон жил дараалан Монгол Улсын хамгийн том худалдаа эдийн засгийн түншийн байр сууриа хадгалсан  байна.

        Ийм таатай нөхцөл байдалд Хятад, Монгол, Оросын эдийн засгийн коридорын бүтээн байгуулалтыг ахиулахад эн тэргүүнд гурван улсын хөрш зэргэлдээ орны хамтын ажиллагааг ахиулж, давуу талыг бүрэн ашиглаж, олон талын хөрөнгө оруулалт болон худалдааны нэмэгдлийг цаашид дайчилж, боловсрол, шинжлэх ухаан технологи, аялал жуулчлалын салбарын солилцоог ахиулж, хилийн гаднах хамтын ажиллагааны орон нутгийн бүтээн байгуулалтын  тогтвортой хөгжлийг баталж, бусад орон нутаг бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаанд үлгэр жишээ болох хэрэгтэй байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл