solongonews
Хятадын гадаад валютын нөөц зохих хэмжээгээр нэмэгдэв
2020-07-08 09:08
Хятадын гадаад валютын нөөц зохих хэмжээгээр нэмэгдэв.

   Хятадын гадаад валютын удирдлагын үндэсний газрын нийтэлсэн сүүлийн үеийн тоо баримтаас үзэхэд, 2020 оны 06-р сарын эцсийн байдлаар, Хятадын гадаад валютын нөөцийн хэмжээ 3 их наяад 112 тэрбум 300 сая ам долларт хүрч, 05-р сарын эцсээс 10 тэрбум 600 сая ам.доллароор буюу 0.3 хувиар нэмэгдсэн байна. Мэргэжилтний үзэж байгаагаар гадаад валютын нөөцийн сүүлийн үеийн тоо баримт нь Хятад улс ажил үйлдвэрлэлээ сэргээн, эдийн засгаа сэргээсэн үр бүтээлийг харуулсан байна гэжээ.

Гадаад валютын удирдлагын үндэсний газар мэдэгдэхдээ: 06-р сард Хятадын гадаад валютын зах зээлийн хангалт хэрэгцээ ерөнхийдөө тэнцвэртэй байдлаа хэвээр хадгалав гэжээ. Шинэ коронавирусийн уушгины халдвар дэлхий дахинд дэлгэрсээр байгаа ба гол гол орон валют, санхүүгийн өдөөх бодлого хэрэгжүүлсэн зэрэг хүчин зүйлийн нөлөөнөөс болж, олон улсын банк санхүүгийн зах дээр долларын үзүүлэлт бага хэмжээгээр унаж, гол гол орны хөрөнгийн үнэ зохих хэмжээгээр өссөн байна. Валютын ханшаар нугалсан тооцоо болон хөрөнгийн үнийн өөрчлөлт зэрэг хүчин зүйл ерөнхийлсөн үүрэг гүйцэтгэснээр, тус сар Хятадын гадаад валютын нөөцийн хэмжээ өссөн байна.

Хятадын гадаад валют хөрөнгө оруулалтын судалгааны хүрээлэнгийн эдийн засагч Тань Ялин тэмдэглэхдээ: 06-р сарын гадаад валютын нөөц хийгээд урьдчилсан төсөөлөл үндсэндээ адилхан байгаа нь Хятад улс бусад орноос урьтан хижгийг хяналтдаа авч, ажил үйлдвэрлэлээ сэргээн, эдийн засгаа сэргээж чадасны харьцангуй давуу байдлыг харуулав гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Гадаад валютын нөөцийн нэмэгдэл нь валютын ханшны түвшин, валютын бодлогын чиглэлтэй цөм холбоотой юм, харин хамгийн чухал нь гэвэл аж ахуйн нэгжийн валют бий болгох чадавх бидний гадаад валютын бодит нөөцийн нэмэгдэлд ач холбогдолтой юм" гэжээ.

Хятадын ардын их сургуулийн хөрөнгийн зах зээлийн судалгааны хүрээлэнгийн захирал Зао Шижюнь үзэхдээ: гадаад валютын нөөцийн хэмжээ тогтвортой байдлаа хэвээр хадгалсан нь Хятад улс хижгээс хамгаалан хяналтдаа авах болон ажил үйлдвэрлэлээ сэргээхийг хамтад нь биелүүлэх талаар чухал үе шатны чанартай үр бүтээл олсныг харуулж, эдийн засгийн олон үзүүлэлт зохих хэмжээгээр сайжирч, эдийн засгийн байдал аажмаар сайжирсан байна гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Гадаад худалдааны байдал, хөрөнгө мөнгө татах зэрэг талаар сайжирч, эдийн засгийн өсөлт болон экспортын нэмэгдлийг авчирч, гадаад валютын нөөц ч зохих хэмжээгээр нэмэгдэв, миний үзэхээр энэ нь урьдчилан төсөөлсөнтэй адил байгаа юм, бас бидний эдийн засаг болон гадаад худалдааны байдалтай шууд холбоотой юм" гэжээ.

Зао Шижюнь хэлэхдээ: Тахлын нөлөөний улмаас олон улсын зах зээл хийгээд гадаад орчин зохих хэмжээний тодорхой бус хүчин зүйлтэй тулгарав, гэвч дотооддоо ажил үйлдвэрлэлээ сэргээсэн болон эдийн засгаа сэргээсэн явдал нь Хятадын гадаад валютын нөөцийн хэмжээний тогтвортой байдалд тустай байж, нэн их гадаад хөрөнгө татахад ч ашигтай юм гэжээ.

Тэрээр хэлэхдээ: "Ерөнхийдөө гадаад валютын нөөц нь эдийн засгийн сэргэлт болон ажил үйлдвэрлэл, экспортын сэргэлтийг дагалдан зохих хэмжээгээр нэмэгддэг, гэвч нэмэгдлийн хэмжээ хийгээд хурд нь олон улсын зах зээлд хүлээслэгддэг юм. Дотоодын эдийн засгийн сэргэлт, итгэлийн дээшлэлтийг дагалдан бид улам их гадаад хөрөнгийг татан авчирч, сүүлийн хагас жилд хөрөнгө оруулалтаар дамжин орж ирсэн гадаад хөрөнгө үргэлжлэн нэмэгдэх болно, ингэснээр гадаад валютын нөөц ч зохих хэмжээгээр нэмэгдэх болно" гэжээ.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл