solongonews
Өөрөө үйлдвэрлэсэн анхны онгоц албан ёсоор ашиглалтад орлоо
2020-07-15 20:52
CZ3898 дугаартай онгоц дүүрэн зорчигч тээн Гуанжөүгийн Бай Юнь олон улсын онгоцны буудлаас 07-р сарын 15-ны 09:42 минутад хөөрлөө.

    Улмаар Гуандүнгийн Жие Яны Чаошань олон улсын онгоцны буудал руу ниссэнээр Хятадын Нань Хан агаарын тээврийн компаний өөрөө үйлдвэрлэсэн ARJ21 загварын анхны онгоц албан ёсоор ашиглалтад орсныг харуулаад байна. Онгоцны багийн хөгжлийн төлөвлөгөөгөөр 2024 он гэхэд Нань Хан компаний ARJ21 загварын онгоцны багийн цар хэмжээг 35 болгохоор төлөвлөж байгаа юм байна.

    Өөрөө үйлдвэрлэсэн ARJ21 загварын нисэх онгоцыг зорчигчид маш их сонирхсоор байгаа бөгөөд CZ3898 дугаартай анхны нислэгийн тасалбарыг 06-р сарын 18-наас эхлэн борлуулсны дараа хэдхэн хоногийн дотор худалдаж дуусчээ. Борлуулалтын хурд, зорчигчдын тоогоор цөм тус нислэгийн шугамын бусад онгоцоос хол давсан байна.

ARJ21 загварын нисэх онгоц бол Хятад улсын өөрөө судлан үйлдсэн, бие даасан оюуны өмчийн эрхтэй бүс нутгийн шинэ хэлбэрийн турбофан онгоц юм. ARJ21 загварын анхны онгоцыг Нань Хан компанид авчирсны дараа онцгой байдлын сургуулилт, нислэгийн баталгаажуулалт, нислэгийн сургалт зэргийг амжилттай биелүүлж, Нань Хан компани ч үйл ажиллагааны стандарт боловсруулах, гар авлагад өөрчлөлт оруулах болон ажилтнуудын сургалт зэрэг ажлыг биелүүлсэн байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : ХУОР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл