
Энэ жил Ази Номхон далайн ой шугуйн байгууллага байгуулагдсаны 10 жилийн ой тохиож байна. Хятадын Үндэсний ой мод, тал нутгийн газрын албаны хүн 26-нд Бээжинд болсон холбогдох үйл ажиллагаанд хэлэхдээ: Хятад улс Ази Номхон далайн ой шугуйн байгууллагын хөгжлийг дэмжиж, Ази Номхон далайн бүс нутгийн эдийн засгийн олон цогцтой хамт бүс нутгийн ойжуулах хамтын ажиллагааг ахиулж, бүс нутгийн ой шугуйн сэргээлтэд тус дөхөм үзүүлэх болно гэжээ.
Тэрээр: Хятадын ойн талбай 200 сая гад хүрч, ой модны бүрхэвч өнгөрөгч зууны тавиад онд 8.6 хувь байсан бол одоо 22 хувьд хүрсэн гэжээ.
Өнөөгийн байдлаар, Ази Номхон далайн ой шугуйн байгууллага 31 гишүүнтэй, голцуу Ази Номхон далайн бүс нутгийн хөгжиж буй эдийн засгийн цогцоос бүрджээ
