solongonews
Эдгээр дөрвөн хоолны зуршил эрүүл мэнддээ ”Зовлон хайх” явдал юм
2023-04-18 11:44
Олон хүмүүс өглөө нэг аяга хөнгөн давстай ус ууж дадсан байдаг, гэхдээ үүнийг уухгүй байх нь тустай. Ялангуяа, цусны даралт ихсэх өвчтэй болон ахмад настнуудад хэрэглэхийг зөвлөдөггүй

1. Өглөө нэг аяга хөнгөн давстай ус уух нь тохиромж муутай

Олон хүмүүс өглөө нэг аяга хөнгөн давстай ус ууж дадсан байдаг, гэхдээ үүнийг уухгүй байх нь тустай. Ялангуяа, цусны даралт ихсэх өвчтэй болон ахмад настнуудад хэрэглэхийг зөвлөдөггүй. Зарим хүмүүс шөнө унтахдаа нэмэлт ус уудаггүй, өглөө нь цусны зуурамтгай чанар хамгийн их байдаг ба цусны даралт нь тогтворгүй байдаг болохоор зүрхний янз бүрийн эрсдэл гарах хандлагатай байдаг. Энэ үед давстай ус уух нь цусны даралтыг ихэсгэх магадлалтай, энэ нь нэг үгээр хэлбэл эрүүл мэнддээ "Зовлон хайх" явдал юм.

Өглөө хамгийн сайн уух зүйл нь буцалсан бүлээн ус, усны температур 40 хэм орчим байдаг. Энэ температур нь хүний биеийн температуртай ойролцоо, мэдрэмж нь маш таатай байж, чийгшүүлэх нөлөө нь илүү сайн байх болно.

2. Үндсэн хоолыг хэт бага идэх нь хүмүүсийн биеийг сульдааж хүчгүй болгодог

Хоолны үндэс нь нүүрсустөрөгчийн гол эх үүсвэр болох үндсэн хоол байдаг. Гурван эриний хоолонд гол хоол байх ёстой гэж зөвлөдөг ч олон хүн гол хоолноос татгалздаг нь шинжлэх ухааны үндэслэлгүй юм.

Хэрэв гол хоолоо идэхгүй бол нэг талаас тархины үйл ажиллагааны үр дүн эрс буурч, толгой эргэх, зүрх дэлсэх, анхаарал төвлөрөх чадваргүй болох зэрэг хүндрэлүүд үүсдэг. Мөн нөгөө талаас гол хоол хүнс нь энергийн гол эх үүсвэр болдог. Гол хоол хүнсээ идэхгүй бол хүний бие махбодь эрчим хүч авахын тулд булчингаа шатааж эхэлдэг. Түүгээр барахгүй, булчинг сулруулж, удаан хугацааны дараа хүмүүс сул дорой, уйтгартай болдог.

Хоолны дэглэмийн зааварт насанд хүрсэн хүн өдөрт дунджаар 250-400 гр үр тариа, төмс, төрөл бүрийн буурцаг хэрэглэж, үүнээс   50-150 гр үр тариа, төрөл бүрийн шош, 50-100 гр төмс хэрэглэх ёстой гэж заасан байдаг.

3. Шингэн будаа уух нь "Ходоодыг тэжээдэг" гэдэг нь үнэндээ ходоодонд "ачаа нэмдэг" байх магадлалтай

Шингэн будаа уух нь олон талын ач тустай ч онцгой анхаарах хэд хэдэн зүйл бий.

Нэг. Та цагийн хоолоо зөвхөн шингэн будаагаар ходоодоо дүүргэж болохгүй. Учир нь нэг аяга шингэн будаанд ердөө 10-20 гр будаа, ихэнх нь ус байдаг учраас хүний биеийг шаардлагатай тэжээлээр хангаж чадахгүй.

Хоёр. Шингэн будаан дахь нүүрс усны гол бүрэлдэхүүн хэсэг нь декстрин. Энэ нь цусан дахь сахрын хэмжээг хурдан нэмэгдүүлж, бууруулдаг.

Гурав. Шингэн будаа нь хүн бүрийн боддог шиг амархан шингэдэггүй. Ходоодны хувьд энэ нь ходоодыг тэжээдэг биш, харин ходоодонд "ачаа нэмдэг" байна.

4. Давсалж хатаасан мах болон хиам амттай боловч биед муу

Олон хүмүүс давсалж хатаасан мах, хиам зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүн идэх дуртай, энэ нь ч маш амттай байдаг. Гэвч боловсруулсан махан бүтээгдэхүүн нь хорт хавдар үүсгэгч бодисуудын ангилалд багтдаг бөгөөд хэдий их идэх тусам таны биед төдий их хор хөнөөл учруулдаг. Жишээлбэл, загас, тахиа, гахайн мах утах, хиам зэрэг хоолыг боловсруулах явцад утаатай хамт утах бөгөөд энэ явцад хорт хавдар үүсгэдэг бензопирен үүсч болно. Хиам, давсалсан загас, гахайн мах, хиам зэрэг боловсруулсан махан бүтээгдэхүүний хувьд долоо хоногт 1-2 удаа, удаа бүр 25 граммаас ихгүй хэмжээгээр идэхийг зөвлөж байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл