solongonews
2015 оны дэлхийн 10 онцлох үйл явдал
2016-01-02 13:03
Синьхуа агентлаг 2015 оны 10 онцлох үйл явдлыг жагсаав.

Нэг.

1 дүгээр сарын 8-9-ний өдрүүдэд БНХАУ болон CELAC-ийн чуулга уулзалтын сайд нарын анхны уулзалт Бээжинд болж, уг тогтолцоо албан ёсоор байгуулагдсаныг зарлав.

Хоёр.

4 дүгээр сарын 25-ны өдөр Балба улсын дунд хэсгийн бүс хутагт хүчтэй газар хөдлөлт болж, 9000 гаруй хүн эндэн, 22 мянга гаруй хүн бэртжээ.

Гурав.

Дэлхий нийтээрээ “Дэлхийн фашизмын эсрэг дайны ялалтын 70 жилийн ой”-г тэмдэглэх цуврал үйл ажиллагаанууд зохион байгуулав.

Дөрөв.

7 дугаар сарын 14-ний өдөр АНУ, Их Британи, Франц, Орос, Хятад, Герман зэрэг зургаан улс Ираны цөмийн зэвсгийн асуудлаар хоёр жил гаруй хэлэлцээр хийсний эцэст уг асуудлыг шийдэх бүх талын хэлэлцээрийг тогтов.

Тав.

9 дүгээр сарын 25-ны өдөр НҮБ-ын Хөгжлийн дээд хэмжээний уулзалтаар 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг албан ёсоор баталсан байна.

Зургаа.

АНУ зэрэг барууны орнуудын хэрэгжүүлсэн гар дүрэх шинэ бодлого нь баруун Ази, умард Африкийг багтаасан Дорнодын улс орнуудын дайныг хурцатгаж, олон тооны дүрвэгсэд гэр орноо орхиж зугтахад хүргэлээ.

Долоо.

10 дугаар сарын 31-ний өдөр Оросын нисэх онгоц Египетэд сүйрэв. 11 дүгээр сарын 13-ны өдөр Франц улсын нийслэл Парис хотод буудлагын ба дэлбэрэлтийн хэрэг үүсэв.

Найм.

12 дугаар сарын 1-ний өдөр Дундад улсын Юань Олон улсын валютын сангийн нөөцийн сагсанд оров.

Ес.

12 дугаар сарын 12-ын өдөр "Уур амьсгалын өөрчлөлтийн тухай НҮБ-ын суурь конвенц"-ын 200 шахам оролцогч талууд Франц улсын нийслэл Парис хотод "Парисын гэрээ"-г санал нэгтэйгээр батлав.

Арав.

12 дугаар сарын 25-ны өдөр Азийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтын банк албан ёсоор ашиглалтад оров.

Найруулагч: Урьхан
Эх сурвалж : news.sina.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл