solongonews
“Цайны зам” Олон улсын соёл аялал жуулчлалын наадам боллоо
2018-08-12 21:28
Эрээн хотын “Цайны зам” Олон улсын соёл аялал жуулчлалын V наадам 08-р сарын 03-ны өдөр Үлэг гүрвэлийн талбайд нээлтээ хийлээ.

Энэ удаагийн соёлын аялал жуулчлалын наадам нь "Найрамдал Зам" бүжгийн аялгуунд хөшгөө нээж, "Chunga chunga", "Цэргийн бодол", "Энэ л зам" зэрэг олон олон гайхамшигт сайхан тоглолт нь үзэгч түмний сэтгэлийг догдлууллаа. 

Мөн наадам нь 08-р сарын 18-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд Хятад, Монгол, Оросын томоохон хэмжээний загварын тоглолт, Улаанмөчирийн тусгай тоглолт, Бээжин дуурь, Ардын найрал хөгжим, хоёр хүний тоглолт, шидэт акробат, тал нутгийн дуулал зэрэг тоглолтоороо үзэгч түмэнд бэлэг барих юм байна.

 

Найруулагч: Ц. Урантунгалаг
Эх сурвалж : Эрээн хотын сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл