
Төвдөд хэдэн арван жилийн өмнө гэхэд хүнсний ногоо нь нэгэн үед үнэт эдлэлийн төлөөний үг болж байлаа. Учир нь тухайн үед өндөрлөгийн цаг агаарын нөхцөл боломж зэрэг хязгаарлагдмал байдлаас болж маш олон хүмүүсийн хувьд насан туршид гэхэд хүнсний ногоо амталж үзээгүй байдаг байсан юм.
Харин өдгөө шинжлэх ухаан технологиор бүтээгдсэн хүлэмжүүд Төвдөд олноор баригдаж, түүнчлэн дөрвөн зүг найман зовхисийг холбосон зам тээврийн сүлжээ нь хүнсний ногоог тээвэрлэхэд хялбар нөхцөлөөр хангажээ. Тухайн нутагт хүсний ногоо бараг үйлдвэрлэдэггүй, бүгдийг нь гаднах мужаас хол зам туулж тээвэрлэдэг байсан түүх хойно хоцорлоо. “8.1” хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний захад өдөр бүр их хэмжээний Төвдийн тухайн нутагт үйлдвэрлэсэн хүнсний ногоо, жимс жимсгэнэ тээвэрлэн авчирдаг байна.
Хүнсний ногоо, жимс жимсгэнэ, сарлагийн мах, далайн бүтээгдэхүүн гээд дэлхийн дээвэр гэгдсэн өндөрлөгийн нутгийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний энэ захад бүх юм дутуугүй л байна. Бараа худалдан авч яваа хүмүүс нааш цааш зөрөлдөн, уут уутаар нь ногоо жимс, мах махан бүтээгдэхүүн, шинэ соргог амттай зүйл худалдан авч буй харагдана. Энэ зах нь Төвдийн хэдэн арван жилийн турших хот, нийгмийн хөгжлийн цомхотгол дүр зураг гэлтай. Энд эгэл жирийн өдөр хоногууд дахь хүмүүсийн халуун дулаан сэтгэл, амьдрал харагдаж байлаа.


