Хятадаас бусад оронд COVID-19-ийн халдвар авсан тохиолдол 1613106 -д хүрчээ
2020-04-13 10:36
Хятадаас бусад оронд COVID-19-ийн халдвар авсан тохиолдол 1613106 -д хүрсэн байна.
ДЭМБ-ын 04-р сарын 12-ны өдөр нийтэлсэн бүртгэлийн тоо баримтаас үзвэл Хятадаас бусад оронд COVID-19-ийн халдвар авсан тохиолдол 1613106 -д хүрсэн байна.
Бүртгэлийн тоо баримтад тэмдэглэснээр Европын төв бүс нутгийн цагаар 12-ны өдрийг хүртэлх байдлаар Хятадаас бусад оронд COVID-19-ийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 85566-аар нэмэгдэж, 1613106 -д хүрчээ. Хятадаас бусад оронд нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 6285-аар нэмэгдэж, 102603 -д хүрсэн байна.
Дэлхийн хэмжээнд COVID-19-ийн халдвар авсан тохиолдол өмнөх өдрөөсөө 85679-өөр нэмэгдэж, 1696588-д хүрсэн байна. Нас барсан өвчтөний тоо өмнөх өдрөөсөө 6262 -ээр нэмэгдэж,105952-т хүрэв.
Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх
