Хоёр улсын Засгийн газрын нэрийн өмнөөс Иордан улсын нийслэл Амман хотод "Бүс ба Зам" бүтээн байгуулалтыг хамтран дэмжих тухай Хятад,Йорданы Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичигт Хятадын Элчин сайд Чэнь Чуаньдүн, Йорданы Төлөвлөлт, олон улсын хамтын ажиллагааны сайд Зайна Тукан нар гарын үсэг зурав.
Чэнь Чуаньдүн:
- Энэ жил Бүс ба зам санаачилгын 10 жилийн ой тохиож байна.Хятад, Иордан хоёр бол Бүс ба Зам санаачилгад байгалийн түншүүд бөгөөд орчин үеийн шинэчлэлийг хийж буй түнш юм. Харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах нь Бүс ба зам санаачилгын стратегийн уялдааг эдийн засгийн орон үеийн шинэчлэлийн талаарх Йорданы алсын хараатай бэхжүүлж,хоёр орны хоорондын бодлогын зохицуулалт, дэд бүтцийн уялдаа холбоо, саадгүй худалдаа, санхүүгийн нэгдэл, хүмүүстэй харилцах харилцааг дэмжин, хоёр ард түмэнд илүү сайн ашиг тустай байхын тулд янз бүрийн салбарт бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх үйл ажиллагааны удирдамжаар хангах болно гэж хэллээ.
