solongonews
”Түүж олсон” номын сан
2017-06-14 21:46
20 жил ном цуглуулж номын сан нээжээ.

Ямар нэгэн зүйл хийхийг хүсэж байгаа бол бусад хүмүүс хөндлөнгөөс юу гэж хэлэхийг үл тоон санасандаа хүрээрэй. Колумбын хог цэвэрлэгч нэгэн эр номын ертөнцтэй холбоотой гэдгийг хэн мэдэх билээ дээ. Хосе Альберто Гутьеррес хэмээх энэ хүн 20-иод жилийн турш хүмүүсийн хог дээр хаясан номыг цуглуулжээ. Үүний үр дүнд тэрбээр 25 мянга орчим номтой болж, олон нийтийн номын сан нээсэн байна. 



20-иод жилийн тэртээ Л.Толстойн “Анна Каренина” романыг хог дээр хэвтэж байхыг харснаас хойш тэрбээр ном цуглуулж, олсон номоо гэртээ авчирч эхэлсэн байна. Үүнээс хойш бүхий л “олдворуудаа” гэр рүүгээ зөөх болсны үр дүнд олон мянган номтой болсон аж. Өдгөө түүнийг хүмүүс  “Номын хаан” хэмээн хочлох болжээ.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : http://www.wikimon.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл