Хятадын төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян Төрийн зөвлөлийн байнгын хурлыг 29-ний өдөр Бээжин хотноо даргалан хуралдуулж, гадаадад нээлттэй байлгаж, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулах ажлыг хуваарилж, үйлчилгээний худалдааг бүтээлчээр хөгжүүлэх туршилтын цэгийн ажлыг гүнзгийрүүлэхээр шийдлээ.
Хурлаар гадаад худалдааны гол хүчнийг тогтвортой байлгаж, аж үйлдвэрлэлийн гинжин хэлхээний хангамжийг тогтворжуулах сэдвийн хүрээнд:
Нэг. Гадаад худалдааны аж ахуйн нэгжийн эрсдэлийн эсрэг чадавхыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Хоёр. Төв, баруун бүс, зүүн хойд бүс нутгуудын давуу талыг нь ашиглаж, хөдөлмөр хүч шаардагдах гадаад худалдааны үйлдвэрүүдийг эрхлэх.
Гурав. Гадаадын хөрөнгө оруулалтыг татах бодлогын орчныг сайжруулах. Мөн гадаадын хөрөнгө оруулалттай гол төслүүдэд эрх тэгш хандаж, газар ашиглалтыг баталгаажуулах. Дөрөв. Үйлчилгээний худалдааны гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалтыг тогтворжуулахад гүйцэтгэх үүргийг бадруулахын чухлыг онцолжээ.
