Үсний ургалтыг дэмждэг бидний мэдэхгүй хүнс
2015-12-28 18:21
Эмэгтэй хүн бүр л арьс, гоо сайхан, үсэндээ анхаардаг. Урт үсэнд дуртай, эсвэл үсээ урт ургуулахыг хүсдэг охид бүсгүйчүүд наашаа анхаарлаа хандуулаарай. Бид бүхний мэдэхгүй ч үс ургахад хамгийн чухал нөлөө үзүүлдэг хүнсийг танилцуулъя.
1. Улаан чинжүү
Улаан чинжүүг усанд 6-8 минут буцалгаж гаргасан усаар үсээ угаах нь хуйханд тэжээл өгч хурдан ургахад их түлхэц болж өгдөг. Мөн хоолондоо хийн идэх нь ч үр дүнтэй.

2. Сонгино
Сонгино нь хуйх болон үсэнд тэжээл өгч чаддаг хүнсний нэг. Сонгиноо таллан хуваагаад хуйх болон үснийхээ үзүүрт үрж өгөөрэй. Мөн шүүсийг нь хуйхан дээрээ шахна. 5 минутын дараа үсээ нэг удаа шампуниар угаахад л хангалттай.

3. Зуун наст
Зуун настын шүүсийг шахан хуйханд түрхэх нь үсэнд маш сайн тэжээл өгч чаддаг.

Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
