solongonews
Хятад улс Япон, Өмнөд Солонгосын талтай хамтран ажиллахыг чухалчилдаг
2024-04-12 17:37
Хятад улс Япон, Өмнөд Солонгосын талтай хамтран ажиллахыг чухалчилдаг

   Хятадын ГХЯ-ны дөрөвдүгээр сарын 11-ний ээлжит хэвлэлийн бага хурлыг хэвлэлийн төлөөлөгч Мао Нин даргалан хуралдуулжээ.

Хятад, Япон, Өмнөд Солонгос гурван орон удирдагчийн дээд уулзалт хийнэ гэсэн мэдээлэлтэй холбогдуулан Мао Нин:

- Хятад улс гурван орны хамтын ажиллагааг маш чухалчлан үзэж байна. Гурван орны төрийн тэргүүн нарын уулзалтад гурван тал ашигтай нөхцөл бүрдүүлж өгөхийг найдаж байна. Мөн төрийн тэргүүн нарын уулзалтын бэлтгэл ажлын талаар Өмнөд Солонгос, Японы талтай үргэлжлүүлэн зөвшилцөхөд Хятадын тал бэлэн байна гэж хэллээ.

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл