solongonews
ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтын хэвлэл мэдээллийн төв албан ёсоор ашиглалтад орлоо
2018-06-07 10:23
ШХАБ-ын Чиндаогийн дээд уулзалтын хэвлэл мэдээллийн төв 06 дугаар сарын 06-ны өдөр албан ёсоор ашиглалтад орсон байна.

   

Энэхүү төв нь мэдээ нийтлэх, гадаад дотоодын хэвлэл мэдээллийн сэтгүүлчдэд үйлчлэх болно.

Хэвлэл мэдээллийн төвийн барилгын талбай 35 мянган ам дөрвөлжин метр бол 3000 сэтгүүлчид үйлчилгээ үзүүлэх бүрэн боломжтой аж.

Тус төв ажлын эрэлт хэрэгцээний дагуу ерөнхий үйлчилгээний төв, зөвлөх төв, олон нийтийн ажлын бүс, мэдээ нийтлэх танхим, сурвалжлах танхим, мэдээллийн баталгаа, хоолны газар, эмчилгээний өрөө зэрэг 14 үйл ажиллагааны хэсгийн 29 ажлын багийг байгуулж, хэвлэл мэдээллийг хүлээн авах, сурвалжлах, холбоо барих, зам харилцаа, эрүүл мэнд, аюулгүй байдал зэрэг үүрэг гүйцэтгэх болно.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : www.chinanews.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл