Дэлхийн устөрөгчийн эрчим хүчний салбар нь хөгжлийг хурдасгадаг
2021-10-13 10:57
Олон улсын эрчим хүчний агентлаг дэлхийн устөрөгчийн хэрэгцээ 2070 он гэхэд 520 сая тоннд хүрнэ гэж таамаглаж байна.
Уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх, эрчим хүчний шилжилтийг хурдасгах чухал арга хэмжээний хувьд улам олон улс орнууд устөрөгчийн эрчим хүчний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд илүү их анхаарал хандуулж байна.
Олон улсын устөрөгчийн эрчим хүчний комиссын саяхан нийтэлсэн тайланд энэ оны 02-р сараас хойш дэлхий даяар устөрөгчийн эрчим хүчийг хөгжүүлэх 131 том төслийг эхлүүлжээ. 2030 он гэхэд дэлхийн устөрөгчийн эрчим хүчний салбарт оруулсан нийт хөрөнгө оруулалт 500 тэрбум ам.долларт хүрэх тооцоо бий. Дэлхийн эрчим хүчний зөвлөл 2050 он гэхэд устөрөгчийн энерги нь дэлхийн эцсийн эрчим хүчний хэрэглээний 25 хувийг эзлэх болно гэж таамаглаж байна.
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх
