Хятад улс Азийн соёлын өвийг хамгаалах санаачилга дэвшүүлсний хоёр жилийн ой энэ онд тохиож байгаа юм. 27-нд Азийн 30 гаруй улс орон болон олон улсын 5 том байгууллагын өндөр албан тушаалтнууд болон мэргэжилтнүүд үүлэн хэлбэрээр хуран цугларч, Азийн соёлын өвийг хамгаалах олон улсын хамтын ажиллагааны шинэ арга хэмжээний талаар судлан ярилцаж, Азийн соёлын өвийг хамгаалах шинэ хуудсыг нээсэн юм.
Ази тив бол хүн төрөлхтний хамгийн эрт оршин амьдарсан нутаг бөгөөд хүн төрөлхтний соёл иргэншлийн чухал өлгийн нутаг байж, эртний хот суурин, соёлын дурсгалт зүйл, биет бус өв, байгалийн өв зэрэг олон янз хэлбэрийг далай баян өвтэй юм. Азийн соёлын өвийг хамгаалах ажлыг цаашид ахиулахын тулд Азийн соёлын өвийг хамгаалах яриа уулзалт Бээжинд цахим хэлбэрээр болж өнгөрсөн юм.
НҮБ-ын ЮНЕСКО-гийн дэд ерөнхий захирал Чю Шин хуралд хэлэхдээ, Ази тив соёлын өвийг хамгаалах өмнө эгнээнд байж, Хятад зэрэг Азийн орнууд НҮБ-ын ЮНЕСКО-гийн соёлын конвенцод идэвхтэй нэгдэн орж, тус бүс нутгийн хүн төрөлхтний соёлын өвийг хамгаалах үзэг ухамсрыг харуулсан юм гэжээ.
(Хятадын 56 соёлын өв ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад орсон юм. Үүнд соёлын 38 өв, байгалийн 14 өв, холимог 4, хил дамнасан 1 өв багтаж байна. Энэ хил дамнасан өв нь эртний торгоны зам дагуух Хятад улс болон Казахстан, Киргиз гурван орны хамтаар өргөдөл дэвшүүлж оруулсан эртний Чан Ань хотоос Тэнгэр уулын хөндийг холбосон сүлжээ болно. Энэ нь хэдэн арван жилийн хүчин чармайлтын үр дүнд олсон ололт амжилт юм. Торгоны зам дагуух соёлын өвийг хамгаалахад зохицуулах механизм хангасан юм)
Эх сурвалжаас харахад хотын хөгжил, цаг уурын өөрчлөлт, байгалийн гамшиг, цар тахал жич зэвсэгт мөргөлдөөний улмаас Азийн соёлын өвийн хамгаалалт маш их сорилтод нүүрлэж байна. НҮБ-ын ЮНЕСКО-гийн соёлын өвийн төвийн тоо баримтад харуулснаар, дэлхийн устах шахсан соёлын өвийн 50% нь Ази тивд байгаа юм.
Үндэсний дурсгалт зүйлийн газрын дарга Ли Чүнь энэ удаагийн хуралд хэлэхдээ "Дээр дурдсан хүнд нөхцөлд Хятад улс энэ удаагийн яриа хэлэлцээгээр гараа болгож, Азийн олон орон болон холбогдох олон улсын байгууллагатай хамтаар Азийн соёлын өвийг хамгаалах ажиллагаа хаммаар өрнүүлж, хамтын ажиллагааны тавцан байгуулж, хамтын ажиллагаан төсөл ажиллуулж, хөгжлийн нөөц боломжийг бий болгож, Азийн соёлын өвийг хамгаалах ерөнхий түвшнийг хамтаар дээшлүүлэхэд Хятад улс бэлэн байна" гэжээ.
Мөн өдөр Хятад Армен, Камбож, БНАСАУ, Иран, Киргиз, Пакистан, Сири, Арабын нэгдсэн Эмират улс, Йемен зэрэг Азийн 10 орон Азийн соёлын өвийг хамгаалах олон улсын хамтын ажиллагааны цоо шинэ механизм болох Азийн соёлын өвийг хамгаалах холбоог хамтаар байгуулсан юм.
Танилцуулсныг үзэхэд уг холбооны гишүүн орнууд холбооныхоо дүрэм тогтоол, үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийг хамтаар боловсруулан тогтоолоо. Хятадын тал Азийн соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаа болон холбооны байгуулалтад зохих дэмжлэг үзүүлсэн юм. Үүнээс гадна уг хурал бас Азийн соёлын өвийг хамгаалах үйл ажиллагааны санаачилга баталж, Азийн олон орны соёлын өвийг хамгаалах үйл ажиллагаанд хөтөлбөр хангасан юм. Мөн Азийн соёлын өвийг хамгаалах сан байгуулж, тусгай сангийн хэлбэрээр Азийн соёлын өвийн хамгаалалтад, судалгаа, нэгдсэн археологийн шинжилгээ хийж, дэлгэн үзүүлж ашиглах зэрэг ажилд дэмжлэг үзүүлж буй юм. Үүний хамт Азийн соёлын өвийг хамгаалах залуучуудын элчийн төлөвлөгөө зохиож, нэн хол ирээдүйг харсан соёлын өвийг хамгаалах тусгай мэргэжлийн залуучуудын эгнээг бүрдүүлэхээр болсон юм.
Хятадын соёл аялал жуулчлалын яамны сайд Хү Хэпин хуралд хэлэхдээ "Азийн олон орнууд уул усаараа залгалдаж, соёлын нягт холбоотой байж, хувь заяагаа холбосон байдаг. Азийн соёлын өвийг хамгаалах өвлүүлэх нь бидний хамтын үүрэг хариуцлага юм. Хамгаалах ажлын тэргүүн байранд тавьж, соёлын өвийн хамгаалалт болон хот тохижилт, экологийг сайжруулах, аялал жуулчлалыг хөгжүүлэх зэргийг нэгдмэл байдлаар уялдуулан хөгжүүлэх ёстой. Хамгаалах явцад хөгжүүлж, хөгжүүлэх явцад хамгаалж, Азийн соёл иргэншлийн гэрэл гэгээгээр хүн төрөлхтний соёл иргэншлийн хөгжлийг гэрэлтүүлэх ёстой" гэжээ.
Азийн олон орон энэ удаагийн яриа хэлэлцээгээр боломж болгож, соёл иргэншлийн яриа хэлэлцээ хийж, Азийн ирээдүйг хамтаар бүтээн байгуулж, Азийн соёлын өвийг хамгаалах ажиллагаа идэвхтэй өрнүүлж, Азийн соёл иргэншил болон дэлхийн соёл иргэншлийг хаммаар цогцлон байгуулж, Азийн хувь заяаны хамгийн цогц болон хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогц байгуулахын тулд шинэ хувь нэмэр оруулах ёстой.
