Хөххотын машины зогсоол нэмэгдэж байна
2016-10-24 17:02
Хөххотын дөрвөн дүүрэгт үнэ төлбөргүй машины зогсоол нэмэгдлээ.
Хөххотын Замын хөдөлгөөний хяналтын үйлчилгээний төвөөс мэдээлснээр Зам тээврийн яамнаас ойрын өдрүүдэд боломжтой замын хэсгүүдэд нийт 2755 машины зогсоол нэмсэн гэжээ. Үүнд Хотон үндэстний иргэдийн дүүрэгт 921, Шинэ хот дүүрэгт 607, Сайхан дүүрэгт 677, Юй Чюань дүүрэгт 550 үнэ төлбөргүй машины зогсоол нэмсэн байна.

Найруулагч: С.УРЬХАН
Эх сурвалж : ӨМ сайт
Дэлгэрэнгүй үзэх
