solongonews
Хятад, Монгол хоёр улсын гурван аймаг хамтын ажиллагааны гэрээ байгуулав
2016-08-14 00:02
Хятад, Монгол хоёр улсын гурван аймаг орон нутгийн хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

Хятад, Монголын зургаан талын хариуцлагатан Тунляо хотноо зохион байгуулагдсан “Хятад улсын Өвөр Монголын гурван аймаг хот болон Монгол Улсын гурван аймгийн орон нутгийн хамтын ажиллагааны II удаагийн хуралдааны санамж бичиг”-т гарын үсэг зурж, ачаа тээвэрлэлт, боомтын суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалт, арилжаа худалдааны хамтын ажиллагаа, үйлдвэрлэлийн чадамжийн хамтын ажиллагаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагаа, солилцоо, хамтран ажиллах тогтолцоо зэрэг талаар олон талын хамтын ойлголтод хүрчээ.

Ачаа тээвэрлэлт, боомтын суурь төхөөрөмжийн бүтээн байгуулалтын хувьд Хятад улсын Шилийнгол аймгийн баруун хэсэг дэх 500 километр цахилгааны хүчдэл өөрчлөх өртөөг хойшоо сунгах, Монгол Улстай харилцан холбох төлөвлөгөөний ажлыг ахиулах, Эрээн хот, Зүүн Хатавч боомтын хилээр орж гаргах Хятад, Монголын хил дамнасан төмөр зам, засмал замын зам шугамыг нэвтрүүлэх тал дээр санал нэгдсэн байна.

 Үйлдвэрлэлийн чадамжийн хамтын ажиллагааны хувьд аж ахуйг дэмжих буюу хөтлөн удирдах, Монгол Улсын гурван аймгийн уул уурхайн баялгийг нээн ашиглах, үйлдвэрлэн боловсруулах суурин газрын бүтээн байгуулалтад идэвхтэй оролцоно. Хил дамнасан аялал жуулчлалыг хөгжүүлэх, төлөвлөх талаар ярилцан хамтарсан дүгнэлтэд хүрчээ.  

Хүмүүнлэгийн солилцоо, хамтын ажиллагааны хувьд Хятад улсын эм эмнэлгийн байгууллага Монголын Улсын эм эмнэлгийн байгууллага нэгтэй нөхөрсөг эмнэлгийн харилцаа байгуулах зэрэг тал дээр санал нэгдсэн байна.

Энэ удаагийн үйл ажиллагааны үеэр дараагийн хурал буюу III удаагийн хурлыг Хятад улсын ӨМӨЗО-ны Улаанхад хотод 2017 онд зохион байгуулахаар болжээ.  

Найруулагч: Буянхишиг
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл