solongonews
2023 оны Хятадын цагаан сарын баярын зорчигч тээвэр дээд амжилт тогтоов
2023-02-17 15:56
2023 оны Хятадын цагаан сарын баярын зорчигч тээвэр дээд амжилт тогтоов.

Хятадын 40 хоног үргэлжилсэн 2023 оны цагаан сарын баярын зорчигч тээвэр 02-р сарын 15-нд өндөрлөсөн байна.

Зам тээврийн хөгжлийн яамны 16-ны өдрийн урьдчилсан дүгнэлтийн дүнгээр 2023 оны цагаан сарын баярын зорчигч тээвэр 40 хоногт нийт нийгэм дэх хүмүүсийн урсгал 4.733 тэрбум орчим байх бөгөөд энэ нь 2022 оны өнгөрсөн оны мөн үеэс 50.5 хувь өссөн үзүүлэлт болсон байна гэжээ.

Үүнд Хятадын хэмжээнд хурдны зам дээр зорчигч тээврийн автомашины тоо 1.184 тэрбумд хүрсэн бөгөөд давхардсан тоогоор 3.138 тэрбум орчим зорчигч тээвэрлэжээ. Энэ нь 2022 оны өнгөрсөн оны мөн үеийнхээс 18.6 хувь, 2019 оны мөн үеийнхээс 17.2 хувь өссөн үзүүлэлт юм. Хятадын төмөр зам нийт 348 сая зорчигч тээвэрлэсэн нь 94.73 сая хүн нэмэгдэж, өдөрт дунджаар 8.7 сая зорчигч тээвэрлэсэн байна. Иргэний агаарын тээвэр давхардсан тоогоор 5.523 зорчигч тээвэрлэсэн бөгөөд өдөрт дунджаар 1.38 сая зорчигч тээвэрлэсэн нь өнгөрсөн жилийн цагаан сарын баярын үеийнхээс 39 хувь өссөн үзүүлэлт болсон байна.

Зохиогч: ГЭ ЧЭН
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : chinanews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл