Наадмын үеэр дэлхийн үзмийн архины тэмцээн, 2019 оны Хятад улс -Ү Хай хотын элсэнд ургуулсан үзмийн архины соёл жуулчлалын наадмын нээлтийн ёслол, 2019 оны Ү Хай хотын үзмийн шинэ архины наадам буюу тариачдын элбэг хураалтын наадам, дэлхийн үзмийн архины тэмцээнд шагнал олгох ёслол, Өвөр Монголын амтат хүнс, “Үзэсгэлэнт сайхан миний нутаг” утга урлагийн үдэшлэг, дэлхийн үзмийн архины тогтвортой хөгжлийн форум зэрэг олон арга хэмжээ зохион байгуулагдах болно.
Ү Хай хот Өвөр Монголын баруун хэсэгт Улаановоо, Хөвч, Муу ус гурван их элсэн цөлийн уулзвар болон хатан голын урсгал дагуу газар байршдаг өвөрмөц газрын байцын онцлогтой юм. Жилийн турш бороо хур цөөн, хяруу буухгүй цаг урт байдаг учир элсэнд үзэм ургах нөхцөл бүрэлдүүлж, 40 гаруй жилийн хөгжлөөр өнөөг хүрэхэд дэлхийн нэрт элсний үзмийн гол суурин болсон байна.
Ү Хай хотод одоо 130 гаруй төрлийн үзэм тарьж бий. Тус удаагийн соёл жуулчлалын наадмыг ӨМӨЗО-ы соёл жуулчлалын тэнхим, ӨМӨЗО-ны арилжааны зөвлөл, Ү Хай хотын Ардын засгийн газраас зохион байгуулсан байна.
