Шиньжянд өвөл саатан, цас мөсөнд хучигдаж, хүйтний эрч чангарч байхад хүлэмжид ургуулсан шар тоор, локат, бэрсүүт жүрж зэрэг халуун бүсийн жимс элбэг ургац авч байна.
Жан Юньхуагийн амьдарч буй Бө-Янхэ тосгон 2015 оноос эхлэн питаяа, хүн орхоодой зэргийн онцлог жимс тарьж ургуулан, одоо нэгэнт 400 гаруй хүлэмжид Хятадын өмнөд нутгийн жимс тарьснаар Үрэмч хотдоо алдартай өмнөд нутгийн жисм ургуулсан бааз болж, Үрэмч хотын өвлийн аялал жуулчлалд шинэ өнгө нэмсэн байна.
Ойрын жилүүдэд Хятадын өмнөд нутгийн жимсийг Шиньжяны олон бүсэд тарьж ургуулж байна. Тарьж ургуулах мэргэжил сайжрахын хэрээр цитрус, питая, банана зэрэг халуун орны жимснүүд Шиньжянд үндсээ хатгаж, тариачдын орлогыг нэмэгдүүлэх арга зам болсон бөгөөд тухайн нутгийн жимсний төрөл зүйлийг олшруулж, түүнчлэн Шиньжяны хөдөө тосгоны аялал жуулчлал, судалгаа зэргийн хөгжилд чухал түлхэц үзүүлж байна. Одоогийн байдлаар Шиньжянд ойн жимсний тариалалт 1.33 сая га-д хүрч, жилийн ургац нь 10 сая тонноос давж байна.
