
19-нд Бээжинд болсон Олон улсын олимпын хорооны 139-р бүгд хурал дээр ОУОХ-ны ерөнхийлөгч Бах Хятадын ард түмэнд олимпын цом гардуулж, 2022 оны Бээжингийн өвлийн олимпын наадмыг дэмжсэн Хятадын ард түмэнд талархаж буйгаа илэрхийлэв.
Бах шагналыг гардуулахдаа, Бээжин-2022 өвлийн олимпын наадам нь Хятадын ард түмний дэмжлэггүйгээр ийм гайхалтай түвшинд хүрч чадахгүй байсан. Хаалттай байсан ч бид Хятадын ард түмний дэмжлэгийг мэдэрсэн гэжээ.
Тэрээр мөн бид халуун дулаан, эрч хүч, урам зориг, дэмжлэгийг мэдэрсэн гэж хэлэв. Хятадын соёл урлагийн зүтгэлтнүүд, эрдэмтэд, инженерүүд, оюутнууд болон олон мянган сайн дурын ажилтнууд ба олон давхаргын, янз бүрийн үед төрсөн Хятадын ард түмэн тамирчид биднийг маш халуун дотноор угтан авлаа. Тэд энэ өвлийн олимпыг амжилттай зохион байгуулахын төлөө маш их зүтгэл үзүүлсэн байна.
Бах мөн энэ нь үнэхээр сэтгэл хөдөлгөм, бас Бээжингийн өвлийн олимпын амжилтад чухал ач холбогдолтой юм. Тиймээс өнөөдөр Олон улсын Олимпын хорооноос Хятадын ард түмний олимпын цомыг гардуулж байгааг мэдэгдэхэд маш их нэр төрийн хэрэгь бөгөөд баяртай яюдал болох юм гэж дүгнэжээ.
Тухайн өдрийн нэгдсэн хуралдаанд Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хороо болон Олон улсын олимпын хорооны Бээжингийн өвлийн олимпыг зохицуулах хорооны дарга Хуань Самаранч бүгд хуралд илтгэл тавив. Бээжин хот 2022 оны Өвлийн олимпыг амжилттай зохион байгуулж байгаад, Бээжингийн Өвлийн олимпыг зохион байгуулах хороо тамирчид болон Өвлийн олимпын нийт оролцогчдод маш сайн үйлчилгээ үзүүлсэнд талархал илэрхийлье гэв.
Олимпын цомыг орчин үеийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч Кубертин 1906 онд бүтээсэн бөгөөд олимпын хөдөлгөөний хөгжилд эерэг, үр дүнтэй хувь нэмэр оруулсан байгууллага ба холбоодод жил бүр олгодог. “Бээжин-2008” олимпын наадмын дараа Олон улсын олимпын хороо мөн олимпын цомыг эзэнд нь гардуулж байсан.
Бээжингийн өвлийн олимпын хаалтын ажиллагаа 20-ны орой болно.
