solongonews
Эгэл жирийн малчны эрхэм мөрөөдөл
2017-02-28 10:42
Эгэл жирийн малчны эрхэм мөрөөдөл ийм байна.

Нүүдлийн мал аж ахуйн соёлын зан үйлийг уламжлан залгамжлуулах тухай санаашран, монгол соёлоороо бахархан, эгэл малчны эрхэм мөрөөдлөөр эх соёлдоо хувь нэмэр оруулж яваа Ринчен гуай бол Сөнид баруун хошууны Зүрх суурингийн Цагаан уул багийн жирийн нэгэн малчин юм.

Санчиг үс нь цайж, жаран насыг давж буй Ринчен гуай үндэстнийхээ уламжлалт зан үйлийг эрхэмлэн нандигнаж, үр хүүхдэдээ үлгэр дууриал болж, монгол уламжлалт зан үйлийг уламжлан сургахын зэрэгцээ монгол зан үйлийн мэдлэгийг өргөн олон түмэндээ мэдүүлэх зорилгоор зан үйлийн уралдаан тэмцээнд идэвхтэй оролцдог. Найман муж орны уламжлалт гэр бүлийн хүмүүжлийн уралдаан, хошууныхаа монгол утга урлаг соёл боловсролын ажиллагаанд үргэлж оролцож, шилдэг амжилт гаргаж байжээ. Тэрээр хошууныхаа сургуульд урилгаар хүүхэд багачуудад уламжлалт зан үйлийн хичээл орохын зэрэгцээ уламжлалт зан үйлийн жүжиг өөрөө найруулан зохиож, өөрөө тоглож уралдаан тэмцээнд оролцдог билээ. Түүний хүсэл мөрөөдөл, монгол бахархал нь болох уран бүтээлээс “Шармалчин айл”, “Сөнид бор идээ”, “Хоргол”, “Хөдөөгийн айл” зэрэг нь хүмүүсийн таашаалд хүрч, Өвөр Монголын телевиз хороо, Өвөр Монголын Сонины Хороо зэрэг орон нутаг аймгийн хэвлэл мэдээллийнхний “Авьяаслаг Монгол” нэвтрүүлэг, “Нахиа” нэвтрүүлэг, “Монголжингоо” нэвтрүүлэг зэрэгт уригдан оролцсоноор олон нийтийн өндөр үнэлгээг хүртжээ.

Тэрээр үндэстнийхээ урлаг соёлд нутаг усны ахмадын хувиар ариун цагаан сэтгэлгээ, оюун ухаанаа шавхсанаар энгэр дүүрэн алтан медалиар мялаалгаж, Шилийнгол аймгийн Ардын урлагчдын нийгэмлэгийн гишүүн, Сөнид баруун хошууны уламжлалт зан үйлийн нийгэмлэгийн гишүүн зэргийн нийгмийн үүрэгтэй гялалзуулж явна.

Зохиогч: Мянган
Найруулагч: С.ОЮУНСОД
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл