solongonews
Хятад-Монголын соёл, спортын солилцооны долоо хоног арга хэмжээ Улаанбаатар хотноо нээгдлээ
2017-09-05 14:37
Хятадын Төмөр Замын 4-р Газрын Корпорац Компани, Монгол улсын Гэрэл Зургийн Урлагийн Зөвлөл, Монгол улсын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооноос хамтран зохион байгуулсан Хятад-Монголын соёл, спортын солилцооны долоо хоног арга хэмжээ болон Хятад-Монголын гэрэл зургийн шилдэг бүтээлүүдийн үзэсгэлэн 9 дүгээр сарын 4-ний үдээс хойш Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын “BLUEMON”-д нээгдлээ.

Уг арга хэмжээнд Хятадын талаас БНХАУ-аас Монгол улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, соёлын зөвлөх Ли Вэй, худалдааны зөвлөх Сүнь Вэйрэнь, Хятадын Гэрэл Зурагчдын Нийгэмлэгийн хүндэт дарга Ван Яо, Хятадын Төмөр Замын 4-р Газрын Групп Компанийн зөвлөлийн дарга Жан Хэчуань болон Хятад-Монголын Соёл, Боловсролын Сан, Хятад банк/CHINA BANK/-аас Улаанбаатарт суугаа төлөөлөгчийн газар, Монгол Улсын Их Сургуулийн Күнзийн дээд сургуулийн Хятадын талын захирал зэрэг албаны хүмүүс, Монгол Улсын талаас Монгол Улсын Зам, Тээврийн Хөгжлийн Яамны сайд Д.Ганбат, Төрийн нарийн бичгийн дарга Ж.Бат-эрдэнэ, Монгол Улсын Зам, Тээврийн Хөгжлийн Яамны дэд сайд Б.Цогтгэрэл, Нийслэлийн Засаг даргын орлогч П.Баярхүү, Монгол Улсын Их Сургуулийн Күнзийн дээд сургуулийн Монголын талын захирал, Хятадын Гэрэл Зурагчдын Нийгэмлэг болон Монгол Улсын Гэрэл Зурагчдын Нэгдсэн Холбооны холбогдох албаны хүмүүс, хоёр орны гэрэл зурагчид тэрчлэн Рэн Миньрибао сонин, Синьхуа агентлаг, ХОУР-гаас Улаанбаатарт суугаа салбарууд, “Монголын мэдээ” сонин зэрэг Хятад, Монгол хоёр орны хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүлчид нийт 100 шахам хүн оролцжээ.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин нээлтийн ёслол дээр хэлсэн үгэндээ, “Нэг бүс нэг зам” санаачилгын хүрээнд болж буй энэхүү арга хэмээ нь Хятад, Монгол хоёр орны соёл, урлагийн солилцооны салбар дахь нэгэн онцлог үйл явдал болохыг онцлон тэмдэглээд, энэ нь хоёр орны ард иргэд хоорондын соёл, урлагийн талаарх харилцан ойлголцлыг цаашид нэмэгдүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Монгол Улсын Зам, Тээврийн Хөгжлийн Яамны сайд Д.Ганбат, Хятадын Төмөр Замын 4-р Газрын Групп ХХК-ийн зөвлөлийн дарга Жан Хэчуань нарын зэрэг албаны хүмүүс мөн нээлтийн ёслол дээр баярын үг хэлсэн байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл