solongonews
Хөдөлмөрчдийн баяраар хилийн боомтууд амарна
2017-04-26 09:24
Хөдөлмөрчдийн баярын өдрүүдэд хилийн боомтууд амарна.

БНХАУ-ын Олон улсын хөдөлмөрчдийн баяр ирэх тавдугаар сарын 1-ний өдөр тохионо. Үүнтэй холбогдуулан Монгол, Хятадын хилийн боомтууд тавдугаар сарын 1-ний өдөр ажиллахгүй. Харин олон улсын галт тэрэг болон нисэх онгоц хуваарийн дагуу зорчино.

Энэхүү зохицуулалтыг “Хилийн боомт тэдгээрийн дэглэмийн тухай”  Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын 2004 оны хэлэлцээрийн 4.3-т заасны дагуу  хийжээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : http://www.shuud.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл