Өнөөдөр буюу 05-р сарын 11-ний өдрийн үдээс өмнө Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэл мэдээллийн албанаас Хятадын хүн амын долоо дахь улсын ээлжит тооллогын дүнг нийтлэх хэвлэлийн бага хурал зохион байгуулсан байлаа. Хүн амын долоо дахь улсын ээлжит тооллогын дүнгээс үзэхэд 2020 оны 11-р сарын 01-ний 0:00 цаг хүртэлх Хятадын хүн амын байдал дараах байдалтай байна.
Хятад улсын нийт суурин хүн ам 1,443,497,378 хүн байж,үүнд Хятадын 31 муж, шууд харьяа хот,өөртөө засах орон болон тооллогод бүртгэгдсэн цэргийн жинхэнэ албан хаагчид нийт 1,411,787,724 хүн бүртгэгджээ. Үүнээс гадна Хонконгийн засаг захиргааны онцгой бүс 7474200 хүн, Макао засаг захиргааны онцгой бүс 683218 хүн,Тайвань муж 23561236 хүн байна.
Энэхүү дүнг хүн амын зургаа дахь удаагийн ээлжит тооллогын дүнтэй харьцуулахад 72060000 хүн нэмэгдэж, жилийн дундаж өсөлт 0,53 хувь хүрсэн байна. Энэ нь 2000-2010 оны 0,57 хувь болох жилийн дундаж өсөлтөөс буурсан юм. Статистик тоо баримтаас харахад Хятад улсын хүн ам сүүлийн 10 жилийн хугацаанд бага хурдтай өсөлтийн чиг хандлагaтай байна гэжээ.
