solongonews
Гурван хиймэл дагуул амжилттай хөөргөв
2023-01-09 16:54
Гурван хиймэл дагуул амжилттай хөөргөв.

Хятад улс Вэньчаны сансрын станцаас "Чанжэн-7"-г өөрчлөн бүтээсэн зөөгч пуужинг ашиглан нэгдүгээр сарын 09-ний өдрийн 06:00 цагт "Практик-23" хиймэл дагуул болон "Туршилт-22" A/B хиймэл дагуулыг амжилттай хөөргөж, уг гурван хиймэл дагуулыг урьдчилан тогтоосон тойрог замд нь амжилттай оруулж, даалгавраа бүрэн дүүрэн биелүүлсэн байна.

"Практик-23" хиймэл дагуулыг голчлон шинжлэх ухааны туршилт, техникийн баталгаажуулалт хийхэд ашигладаг бол, "Туршилт-22" A/B хиймэл дагуулыг сансрын орчны хяналт хэмжилт зэрэг шинэ технологийг тойрог замд шалгах туршилтад ашигладаг байна.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Төв телевиз
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл